...
...

Гүүрэн гарцын барилгын ажил үргэлжилж байна

Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төслийн ажил үргэлжилж байна. НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяраар ахлуулсан ажлын хэсэг талбай дээр ажиллаж, цахилгааны кабел, холбооны шугам шилжүүлэхтэй холбоотой тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэлээ. Эхний ээлжинд “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-гийн зүүн талын явган хүний замыг түр хааж, шугам шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэнэ. Гүүрэн гарцын барилгын ажил хэвийн үргэлжилж байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ