...
...

Д.Болдын дууны сонголт Л.Насанбуянг зодог тайлахад хүргэв үү

Дуучин Б.Сарантуяагийн гарын шавь хэмээн нэрлэгддэг “Баянмонгол” чуулгын дуучин Л.Насанбуян “The Voice of Mongolia” шоуг өчигдөр өндөрлүүллээ.

Эхний шатанд дөрвөн шүүгчийг бүгдийг нь эргүүлж, дуучин Д.Болдын багийг сонгосон тэрээр халз тулааны шатанд “Anemone” хамтлагийн гишүүн Жаннаг ялж, дараагийн шатанд оролцох эрхээ олж авсан. Тэр үеэс хүмүүсийн хүчтэй шүүмжлэлтэй тулгарсан ч энэ хүртэл яаж хөдөлмөрлөснийг минь хэн ч мэдэхгүй хэмээн сэтгэлийн үгээ өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтэлж байсан билээ.

Харин тэрээр өчигдөр орой шоуг өндөрлүүлэхдээ “Би энэ шоугаар цаашаа дуулах уу, үгүй юу гэдгээ шийдэх гэж байсан” хэмээн хоолой зангируулсан нь олон нийтийг жинхэнэ цочролд оруулсан юм.

Түүнийг чамгүй сайн уран бүтээлч хэмээн мэргэжлийхэн үнэлдэг. Хит дуутай байх эсэх нь тийм ч чухал биш шүү дээ. Тиймээс түүнийг шоунаас болж урлагаа орхих нь тэнэг алхам болно хэмээн шүүмжлэх хүмүүс нэлээд байна. Магадгүй энэ удаагийн шатанд түүний үлдэж чадаагүй, зодог тайлах тухай цухуйлгасан нь дуучин Д.Болдын түүнд сонгосон дууны сонголтоос ч болсон байж мэднэ. Хэдийгээр шинэ өнгө төрх, шилдэг шийдэл байсан ч Насаагийн хоолойнд рок дуу тохирох уу, үгүй юу гэдэг тун эргэлзээтэй асуудал юм. Ямартай ч Д.Болд ч, үзэгчид ч сонголтоо хийсэн. Харин Л.Насанбуянгийн цаашид хийх сонголт зөв байгаасай.

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (12)
  • Анхнаасаа Ононбатыг сонгох байсан юм. Болд үнэндээ дууны сонголтыг хийж чадахгүй бн лээшд

  • onigo zavaan haltar huhn zailj uz

  • Boldiin ugsun duunuud neg l bishee.... Bur neg teneg teneg duu songochihson. Za uzegch ohid munhbayariig tsaraigaar dugnev uu geltei yamar ih sandal ugvuu.... Ternii orond Nasanbuyan yaltach ugui zui yosoor oroh barilaa.

  • хамаагүй эрт шийдвэр гаргаж болохгүй шүү багштайгаа зөвлөөрэй бага наснаасаа дуулжихаад ялагдаж бас сурах хэрэгтэй анхнаасаа Болдын багыг биш Ононбатыг сонгох хэрэгтэй байсан Болдыг сонгосонд чинь өмнөөс чинь жаахан харамссан шүү энэ ч удаан явхааргүй боллоо доо гэж бодсон

  • Болд эргүү дуу өгсөн. Ер нь бүгд л тэнэг дуу дуулаад улаан ягаан хар 5 өнгийн хувцас өмсүүлээд л. Дасгалжуулагч хийж чадах хүн биш ээ. Насаа бусдаас илүү байсан. Хүн бүр мэднэ. Юун тэр сайнаа, өөр хэн ч билээ намхан хөвсгөр хүүхэн тэр мэр арай арай.

  • Болд рок дуулсан бол 1 шатандаа ч тэнцэхгүй байлаа гэж. Яг түүн шиг шоугаар Ганаа дууны сонголтоос болоод л ..........

  • za zugeer odoo uyachid duulj bna showru yav

  • Taiz chinii baih estoi gazar shuu,buu shantar

  • Болд мэдээж Жанцанноров ийн охиныг авахгүй бол өөрөө байдалд орох байсан дөө. Ер нь ч тэгээд Болд ямар шалгуураар төрийн соёрхолт болсон юм болоо. Байдаг л нэг дуучин санагдсан

  • ESTOI sonin duu songson bsan yaj bgaa yum boloo gej bodson shuu

  • Дуучин хүн ийм тэмцээнд орж өөрийгөө сорих нь зүгээр ч хамаагүй ам гарч болохгүй л дээ.

  • Saihan duuchin ohin chi Boldoos iluu duuchin.

Онцлох мэдээ