...
...

ФОТО: БИД-98 тэмцээн амжилттай боллоо


Увс аймгийн сумдад болно УЛААНГОМ хотод 1998 онд 10 жилийн сургуулиа төгссөн төгсөгчдийн 20 жилийн ойн нэрэмжит “УВСЫН ТӨГСӨГЧИД - 2018” сагсан бөмбөгийн уламжлалт XV тэмцээн 4 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд “Буянт-Ухаа" спортын ордонд ёслол төгөлдөр, амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.  Уг нөхөрсөг тэмцээнд 

 "УВС 97" баг үе үеийн төгсөгч ах, дүү нартайгаа тоглосон тоглолт бүртээ уран хурц, дайчин чадварлаг тоглолтуудыг хийж нэг ч хожигдолгүй түрүүлж 1 сая төгрөг аваргын цом, алтан медаль, улмаар супер цомыг хүртэж бид-98 логотой бөгжний эзэн боллоо

Тус тэмцээний гол зорилго нь “Увс аймагт 10 жилийн дунд сургууль төгсөгчдийг хагас жилдээ нэг цуглах нөхцлийг хангах, тэдний чөлөөт цагийг үр бүтээлтэй, зөв боловсон, спортоор хичээллэн өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдрыг дэмжих, үе үеийн баг тамирчдыг сурталчлах, сурагч насны алтан дурсамжийг сэргээх, ахмад залуу үеийг танилцуулах, багш сурагчдын нандин холбоог бататгах, төрөлх нутгийнхаа хөгжил дэвшлийн тухай халуун яриа өрнүүлэх, спортын төрлөөр шударга өрсөлдөх"-д оршдог билээ.
"98-чууд  маань энэхүү зорилгод 100% хүргэж, тус тэмцээнийг зохион байгуулалтын өндөр хэмжээнд хийж чадсан нь тэмцээний үеэр харагдаж байлаа, үе үеийн төгсөгч оролцогчид, багш сурган хүмүүжүүлэгчид, зочид төлөөлөгчид, үзэгч хөгжөөн дэмжигчид дуу нэгтэйгээр илэрхийлсэн, түүх дурсамж, дуу хуур, баяр хөөрөөр цалгисан, огшоож омогшуулсан, харуусгасан, ялалтын уухай хадаасан сайхан арга хэмжээ болж өндөрөллөө

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ