...
...

Үс засуулбал нас уртасна

Хаврын адаг Улаан луу сар Нэг цагаан мэнгэтэй Хөхөгчин тахиа өдөр

Аргын тооллын: 2018.4.23, Даваа гараг
Билгийн тооллын: 8
Наран ургах шингэх: 05.49-19.53
Үс засуулбал: Нас уртасна
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Сансар

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ