...
...

С.Зориг: Би монгол хүний саруул ухаанд итгэдэг

Одоогоос 20 жилийн тэртээ буюу 1998 оны 10-р сарын 2-ны орой Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн Газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Санжаасүрэнгийн Зо­риг бусдын гарт харамсалтайгаар амь үрэгдсэн билээ.

Хэрэв тэрээр амьд сэрүүн байсан бол өнөөдөр 56 насыг зооглох байв. Улстөрчийн хувьд, ид сайхан нас...

Санжаасүрэнгийн Зориг 1962 оны 4 дүгээр сарын 20-нд Монголын дээд боловсролын салбарын томоохон зүтгэлтнүүдийн нэг МУИС-ийн декан, Боловсролын яамны орлогч сайд агсан Санжаасүрэнгийн гэр бүлд хоёр дахь хүү болон мэндэлжээ. Түүний ээж, хүний их эмч Доржпалам нь Оросын нэрт эрдэмтэн, монгол судлаач А.Симуковын охин байлаа.

Тэрээр Монголд европ эмнэлгийг дэлгэрүүлэхэд хүчин зүтгэж явсан Зөвлөлтийн эмч эмэгтэйн дүрийг уран сайхны “Сэрэлт” кинонд бүтээж олны танил болсон билээ.

С.Зориг монголын сэхээтнүүд үр хүүхдээ сургахыг эрхэмлэдэг байсан орос хэлний сургалттай 23-р сургуульд 1970 онд элсэн орж, 1980 онд төгсөөд улмаар тэр үеийн Зөвлөлт Холбоот Улсын номер нэг сургууль болох агуу эрдэмтэн Ломоносовоор овоглосон Москвагийн Их сургуулийг философич мэргэжлээр 1985 онд төгссөн юм.

1980-аад оны сүүлчээс ЗХУ-д өрнөсөн өөрчлөн байгуулалтын үзэл санаа нь БНМАУ-д халдварлаж, нийгмийн ардчилалын төлөөх залуучуудын хөдөлгөөн үүсч, түүний идэвхтэй гишүүдийн нэг нь С.Зориг байлаа. Тухайн үед буюу 1989 онд тэрээр МУИС-д философийн багшаар ажиллаж байжээ.

С.Зориг Сүхбаатарын талбай дээр болж байсан цуглаанууд дээр Монголын Ардчилсан Холбооны зохицуулагчийн хувиар үг хэлж, иргэдийг өөрчлөлтөд уриалж байв. 1990 оны 3-р сард түүний болон хамтран зүтгэгчдийнх нь хүчин чармайлтаар тэр үеийн эрх баригч Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Монголын түүхэнд шинэ үе эхэлсэн билээ. 1990 оны 6-р сард Монголд явагдсан анхны чөлөөт ардчилсан сонгуулиар С.Зориг Улсын Бага Хуралд сонгогдож байв.  Тэрээр 1992, 1996 оны сонгуулиар Улсын Их Хуралд сонгогдож, Ардчилсан Холбоо эвслийн хоёр дахь засгийн газар болох Цахиагийн Элбэгдоржийн Засгийн газарт Дэд бүтцийн сайдын албыг хашиж байлаа.

Ингээд 1998 онд С.Зориг Ерөнхий сайдаар томилогдох бүхий л нөхцөл бүрэлдчихээд байсан үед түүний амь насыг хэрцгийгээр хөнөөсөн бөгөөд уг аллага илрэхгүй явсаар одоо та бидний сайн мэдэх ээдрээтэй, эргэлзээтэй маягаар шийдэгдчихээд байгаа.

Тэгвэл саяхан, талийгаачийн төрсөн өдөр болохоос хоёрхон хоногийн өмнө буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 18-нд С.Зориг агсаны хамтран амьдрагч байсан Б.Булганыг шинэ нотлох баримтуудын үндсэн дээр яллагдагчаар татсан тухай хуулийн байгууллагын зүгээс мэдэгдсэн.

Эндээс харахад, С.Зоригийн аллагын хэрэгтэй холбоотой ямар нэгэн шинэ сэжүүр гарч ирсэн байж болох. Хэргийн гол захиалагчид ч олдохыг үгүйсгэхгүй. 

Ямартай ч, 20 жил өнгөрөөд буй энэ хэргийг үнэн зөвөөр шийдэгдээсэй хэмээн олон нийт хүссээр байна...    

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • С. Зоригын эх оронч сэтгэлийг давж чадахгүй болохоороо өширхөж аллагыг зохион байгуулсан, албан тушаалд шунасан нэг л хүн байгаа. Ийм хүн бэ? Шар шүдээ ярзайлгаж худал инээж байгаад араас хутаг шаадаг зан ганц хятад хүмүүст л байдаг юм. Монголоор тоглож худал ярьж "монголчуудыг хошгоруулдаг" албан тушаалын төлөө үхэн хатан тэмцдэг нь Элбэгдорж билээ. Элбэгдорж хятадад очоод Си даргатай нь уулзахдаа та бид хоёр нэг угшилтай ш дээ гэж ярьсаныг нь хятадын дотоодын интернетэд тавьсан байсныг хүмүүс уншаа л байлгүй.

Онцлох мэдээ