...
...

Амиа хорлох зориулалтын бүхээгийг танилцуулжээ

Амстердам хотноо болсон буяны үйлчилгээний үзэсгэлэн дээр амиа хорлох зориулалтын төхөөрөмжийн загварыг танилцуулсан байна.

Уг төхөөрөмжийг голланд дизайнер Александр Баннинк, амьдралын заалтаар “хөнгөвчлөх” үйлчилгээг хуульчлуулахаар олон жил тэмцэж байгаа Австралийн олон нийтийн идэвхтэн Филип Ничке нар зохион бүтээжээ.

Энэхүү машин нь азотын агууламж бүхий гол хэсэг, амиа хорлохыг хүсэгч хэвтэх капсулаас бүрдэнэ. “Тэнд хэвтсэн хүн бага зэргийн толгой эргэлтийг мэдрэн, удалгүй ухаан алдаж нас барна” хэмээн Ничке тайлбарласан байна.

Зохион бүтээгчид энэ оны эцэс гэхэд төхөөрөмжийг бүтээж дуусах бөгөөд өөрсдөө хийхэд зайлшгүй шаардлагатай мэдээлэл болон зураг төслийг интернетэд байршуулна гэжээ.

Филип Ничке 1996 онд Австралийн Хойд хэсэгт сайн дураар амиа егүүтгэхийг хуульчлуулж чадсан хэдий ч тус орны эрх баригчид уг хуулийг удалгүй хүчингүй болгосон аж. Гэвч тэрүүхэн богино хугацаанд дөрвөн ч хүн түүний тусламжтайгаар нөгөө ертөнцөд одоод амжсан байж.

Дашрамд сонирхуулахад, 2008 онд Германд эдгэршгүй хүнд өвчтэй хүмүүс амьдралаас сайн дураараа явахад зориулсан машин бүтээгдэн, түүнийг Германы улстөрч, эмч Рожер Куш дэмжиж байсан билээ.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)

Онцлох мэдээ