...
...

Рио Тинто Монголоос гарах уу...

Сүүлийн үед Монголын улстөр, нийгмийн хүрээнд өрнөж буй үйл явдлуудаас улбаалан Оюутолгой төслийн гол хөрөнгө оруулагч Рио Тинто компанийн зүгээс манай эрх мэдэлтнүүдэд захидал ирүүлсэн гэх шуум сонсогдоод байгаа билээ. 

Мэдээллийн зарим эх сурвалжид дурдсанаас үзвэл, "Бид өнгөрсөн хугацаанд Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн. Танай улсын сүүлийн үед гаргаж буй үйлдлүүд манай компаний нэр хүндийг унагаж болзошгүй нөхцөл байдал үүсгээд байгаа тул бид Оюутолгойн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад саад учруулсан тохиолдолд төслөө зогсоон Монголоос гарч, оруулсан хөрөнгөө Арбитраар нэхэмжилж авна" гэсэн утгатай захидал байсан гэжээ. 

 

Ямартай ч, Рио Тинто-той анх Оюутолгойн гэрээг хийсэн Ерөнхий сайд асан С.Баяр,  мөн Оюутолгойн далд уурхайн Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлалцсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг  авлигын хэргээр хорьсны улмаас дэлхий нийтэд  Рио Тинтогийн нэр хүнд  унаж байгаа бололтой.

Ер нь аливаа бизнесийн байгууллагын нэр хүнд, хувьцааны ханш зэрэг нь олныг хамарсан элдэв хэл яриа, дуулиан шуугианаас хамаарч ихээхэн хэлбэлздэг эрсдэлтэй билээ. Энэ талаар Ерөнхий сайд асан С.Баярын сэрэмжлүүлж хэлж байсан үгс ч оргүй биш аж. 

Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак энэ оны эхээр хэвлэлд ярилцлага өгөхдөө: “Бид 2010 оноос хойш Монгол ажиллагсдын цалин, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалт, орон нутгийн хөрөнгө оруулалт зэргээр Монголд нийт 7 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд зогсохгүй татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон бусад татвар, хураамж хэлбэрээр Монгол Улсын Засгийн газарт 1.5 тэрбум ам.доллар төлсөн” хэмээн өгүүлж байсан билээ.

Эндээс харахад, Оюутолгой төслийн хүрээнд манай орны нийгэм, эдийн засгийн салбарт бас ч чамлахааргүй хөрөнгө оруулалт хийгддэг бөгөөд нийт 14 мянган хүн ажиллаж байгаагийн 94 хувь нь монголчууд байгаа. Мөн дотоодын худалдан авалтын чиглэлд шинэ ханган нийлүүлэгчдийг бий болгож, гүний уурхайн хэмжээнд 1.4 тэрбум ам.долларын гэрээг Монголын компаниудтай байгуулсан аж.  

Мөн Оюутолгой төсөлд санхүүжилт хийсэн 15 Хөрөнгө оруулалтын сан, Банкууд бүгд одоо  Монголыг дампуурлаас аврах ганц "сахиусан тэнгэр" болоод буй Олон Улсын Валютын сангийн ард байдаг гээд бодохоор асуудал нэлээн ээдрээтэй тийшээгээ эргэх магадлалтай бололтой. 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

 

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (47)
  • Хуцваа иргэдийн эрх ашиг гэрээнд яг ямар нехцелеер тусгагдсан юм.Зевзен ухаж авах хяналтгуй гаргах терд даоамт шахалт хийх ноцтой зуйл л тэр гэрээнд орсон.Монголын газрын баялгыг бирж дээр барицаалан херенге босгож байгаагаа юу гэхэв.Рио гэсэн нэрээр херенге босгох уу.Хэний баялгыг хэнээс харамлаад хэницг айлгаж байгаа новшууд вэ.Арбитрт мэдуул еер коипани ертенцеер нэг байна.Тэд телеед болгоноо

  • teglee geed uudulsun yum yu bna esvel ter bayr ni bayrtsogt ni idsen vv Ali esvel hudlaa yariad bna uu

  • Hutsdag haltar jinger ve

  • mongolin baylgig odort heden terbumaar achchad mon d uy ugsun ged bgan rio mon s turgen zailasai

  • Монголын засгийн газрын гишуудэд мен байгуулагуудад авилга егсен гэдгийг баттай баримтаар нотолж, олон улсын шуухэд егех хэрэгтэй нэн даруй. Тэд орхиж явж чадахгуй л дээ. Асар их баялгийг. Чадвал орхиод яваг харья. Тэгвэл бур сайн. Тэдэнтэй тэдэнгуй Монгол улс малынхаа буянд менх тэнгэрийн эвээлд зуун зуунд оршисоор л ирсийн. Бидний хуухдийн херенгийг зусалж байгаа луйварчид

  • Avilga ogch MUd ashiggui geree bguulsan kompaniin zov baidag yum uu. Tegvel arbitriin shuuhed uulzay geh heregtei.

  • ГАРААЧ ИРЭЭДҮЙ ХОЙЧИД МИНЬ ХЭРЭГТЭЙ АРААЧ ИРЭЭДҮЙ ХОЙЧИД МИНЬ ХЭРЭГТЭЙ АРААЧ ИРЭЭДҮЙ ХОЙЧИД МИНЬ ХЭРЭГТЭЙ АРААЧ ИРЭЭДҮЙ ХОЙЧИД МИНЬ ХЭРЭГТЭЙ АРААЧ ИРЭЭДҮЙ ХОЙЧИД МИНЬ ХЭРЭГТЭЙ АРААЧ ИРЭЭДҮЙ ХОЙЧИД МИНЬ ХЭРЭГТЭЙ ГАРАААЧЭЭЭ

  • Энэ Д.Мөрөн гэж хөлсний хулгайч юу гэж худлаа бичээд бна. Дэлхийн банк гэдэг чинь тийм ч өгөөмөр байгууллага биш. Үндэстэн дамнасан корпораци, Санхүүгийн томчуудыг хамгаалдаг юм. Монголын эдийн засаг нүүрсний үнэ жаахан өссөн учраас гайгүй болсон.Хэрвээ ахиад нүүрсний үнэ унавал ахиад хямрал нүүрлэнэ. Иймд бид улс орноо Аж үйлдвэрлэлийн орон болгох ёстой.Ингэж байж улс хөгжинө.Тэрнээс Энэ Мөрөн малын бичсэн шиг юм биш

  • Гадны хулгаачид зүгээр л монголоос зайл баяр шоронд орох ёстой хамсаатан гэдэгийг нийт монголчууд мэднэ баяр элбэгдорж энхболдыг монголчууд зүгээр л амьдаруулан гэж лав байхгүй АЛНА!!

  • ЭНХБОЛД ЭЛБЭГДОРЖ БАЯР ХУЛГАЙЧИД АЙХДАА ЯРЬЖ БИД БАРИГДАХ ГЭЖ БАЙНА АРД ТҮМНИЙГ АЙЛГАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ХОР НАЙРУУЛЖ БӨЙГАА ЮМАА ЗАЙЛВАЛ ЗАЙЛАН БИЗ АРД ТҮМЭН АЙХ ЮМ АЛГА БАЯРЫГ ШОРОНД БҮХ НАСААР НЬ ШААР ЁСТОЙ ХАТУУ МЭДЭГДЭЖ БАЙНА АРД ТҮМЭН БИД !

  • Ерөэхий сайд байсан зөвхөн МАНАН ийн шүү ОТ д ашигиай монголд ашиггүй шийдвэрмгаргуулахад МАНАН үүсгээд шийд гарлаа манангийн ЗГ огцордог уламжлал тогтсон байсан шүүдээ энэ сонин байгаа биздээ тэр бүрт авилгын бохир мөнгө үнэртэж ОТ албан тушаалтнуудыг урихддаг байсан харинсүүргээ биелүүлээгүй үед нь Рио сануулга болгожмхаус офгоорыг нь фухалзуулж сандаргадаг байсан энэ бол АНУ технологи

  • ОТ МОНГОЛ УЛСАД ЯМАРЧ АШИГГҮЙ ШОРОНД ОРСОН НӨХДҮҮДЭД Л АШИГТАЙ БСАН БАЙХ ОРОН НУТАГТ ХӨРӨНГӨ ОРУУЛСАН ГЭЖ ХУЦАЖ БАЙНА ӨМ Д 5 САЯ ДОЛЛОР ӨГДӨГ ГЭХ БАЙХ МӨН Л ХЭДЭН ДАРГА НАРЫН ӨӨРСДДӨӨ ТӨСӨО НЭРЭЭР АВДАГ ХУЛГАЙНЫ МӨНГӨ БОЛСОН ЭРДЭНЭБАТ ГЭЭДНӨХӨР Л БӨЯЖИЖ БАЙГАА БАЙХ АРД ТҮМНИЙ ХЯНАЛТ ОГТ БАЙХГҮЙ УЗ НЭРТЭЙ ХЭДЭН НӨХДИЙН ДУРЫН ЗҮЙЛД ЗАРДАГ УРАЛДААН ТЭМЦЭЭН УУЛЗАЛТ. УБ С ХЭДЭН ХҮН УРЬЖ ЦАЦДАГ МӨНГӨ БОЛСОН СУМДАЛ ЯМАРЧ ХҮРТЭЭЛГҮЙ ТААЗ ШИРТЭЖ БАЙГААЛ МӨНГӨ ИДЭХ САНАА ГАРГАЖ ХУСДАГ МӨНГӨ ШҮҮДЭЭ ҮНЭНДЭЭ ГОВЬ УСГҮЙ МАЛЧИД БЭЛЧЭЭРГҮЙ ИРГЭД АЖИЛГҮЙ БОЛЛОО РИОГ МОНГОЛООСХӨӨЖ ГАРГА АВИЛГА АЛБАН ТУШААЛЫН ХЭРГИЙГ МОНГОЛД ЦЭЦЭГЛҮҮЛЭХЭЭС ӨӨР АШИГГҮЙ ТӨСӨЛ АРД ТҮМЭН ХӨӨЖ ГАРГАХЫГ Л ХҮСЭНЭ

  • garval garaasai.mongold bailaa geed ard tumend yu naaldaj baigaa yumbe.heden avilgalch tushmeld l heregtei kompani baih.zailaachee rio tinto

  • Энэ луйврын компани гараад явбал бид л баярлана. Авлигачидтай нийлж ард түмнийг минь луйвардаж байгаа луйварчин компани гарвал баячрлах болно. БИД эхлээд авлигачидтайгаа хатуу хариуцлага тооцох ёстой. Дараа нь гэрээ автоматаар хүчингүй болох хуулийн гаргалгаа байна.

  • Гарсан нь дээрээ. Эсхүл хөөж гаргая. Жижиг орныг ядуу байлгасан хэрэг бол гэмт хэрэг. Чили улс хөөж гаргаж байсан.

  • БИД ОЙЛГОЖ БАЙНА, МЭДЭЭЖ ОРУУЛСАН ХӨРӨНГӨӨ ТӨЛСӨН ТАТВАРАА НЭХЭМЖИЛЖ БОЛНО, ГЭХДЭЭ ОЮУН ТОЛГОЙ КОМПАНИ МОНГОЛЫН ГАЗРААС ОЛБОРЛОЖ ОЛСОН БҮХ ОРЛОГОО ЭРГҮҮЛЭЭД ӨГВӨЛ ШҮҮ ДЭЭ

  • Mongold naasan ym yu ch alga mongol hvn teneg bish shvv

  • Tulburt bichleg hiigch zailaa odoo ard tumen medeh bolson naaduuliig chin

  • hangan niilvvlegchid gej hedhen darhlagdsan garuud l hagartlaa bayjij bgashd, Mongol uls gadagsh zuulgusun bayalagiinhaa heden huwiin yamar ashig hvrtej bgan? zvgeer 7terbum ugsunch gehshig soliorod bhiin uursduu hediig avsanaa helcheech tegvel? buunii nohoinuudaaraa teneg hvn huurch bgamshig tulburtei yum bichvvlehee bolichoosoi,

  • Tarkhi ugaalt .ZAILAARAI RIO TINTO

  • Heniig surduuleed bgaan. Ed nar garlaa gehed tsaana ni asuudalgui 50%-r orj ireh nohduud zondoo bii. Am garsan deer ni daruihan tsutslah heregtei. Harin daraagiinhiig ni anhnaas ni avligagui dahij hel am tatalj ner hundee baasthaargui or shirgui dorvitoihon geree baiguulah heregtei.

  • Мөрөн нэртэй бууны нохой мөрөөрөө мөөмөө унжуулаад явбал барав

  • Энэ луйварчингуудыг хөөж гаргаа дахин виз битгий өг манай авилгачдын нэг нь л авилга авснаа хүлээчихвэл гэрээг цуцлахад юунаас нь айхав дээ.Гок бна хэдэн мал байна монголчууд болноо.

  • RIO g magtaad baigaa ym uu haashaa ym...,,bas ch gej chamgui hurongo oruulalt hiitsen bna....ch geh shig ...odoo bur magtan duulah geed baih shig bna ...chadahgui baij bitgii dugnelt hiij bai MURUN balai mini

  • garval mongol ulsad l ashigtai uursduu oprerator companiar hiilgeed gunee hoich uedee uldeene biz

  • Ингэхэд наад уурхайгаас хэн ашиг хүртэж байгаан жирийн малчид бид л лав хүртээгүй малийнхаа буянаар болоол байна

  • Хоёр талдаа л ашигтай гэрээ хийгдэж естой заавал Рио гийн хараат байна гэж юу байхав

  • Баялагаа луйвардуулж байна. Одоо болоо. Гэрээг хүчингүй болгох хэрэгтэй

  • AVILGA OGCH LUIVARIIN GEREE HIISEN RIO TINTO YALAH UU.GARVAL GARNA L BIZ.TEGEED CH RIO GARCH CHADAHGUI.GARVAL OORSDOO DAMPUURNA.

  • Монголоос гарна л биз. Оюу-Толгойд Хятад, ОХУ зэрэг хөрөнгө оруулая гэх улсууд захаас аваад бий. Арбитрт өгч, оруулсан хөрөнгөө авья гэвэл Оюу-Толгойн гэрээнд гарын үсэг зуруулсан тухайн үеийн ЕСайд асан " хар толгойгоороо хариуцна " гээд байсан с. баяр, яг гарын үсэг зурсан с.баярцогт, д. зоригт нараас нэхэмжилнэ биз. Монголын ард түмэн хариуцахгүй.

  • Түр авч ажлуулсан хүний тоог нэмж бүх ажилчид гэж оруулсан байна.Дотор нь ажилж байгаа монголчууд мэдэж байгаа шүү дээ.Удирдах зөвлөлд байгаа нөхдийг хамт хөөж гарга хэрэгтэй.

  • buu mongolchuudiig ailgaad bai barimtaa shudargaar tatvar deer avaad ir

  • Зайлуул. Муусайн доншуучлагч новшнууд хаа сайгүй тэнэж газар шороо ухдаг хархнууд

  • Бүх варймтуудаа ял болго танилцая.

  • hudalaa shantaijilj bnaa.. ed nar iim ashigtai gazaraas garch chadahgui l dee.. oor bvh uurhainuud ni ashigui gej baihad chini..oorsdoo bidenees omon dampuuranaa.oyuintolgoid zarah mongo baihgui delhiin 14 bankinaas ordoo baritsaalj zeel absan yduu kompani sh dee..

  • англи европоос цагаачилсан очиж суурьшсан доншуучлагчдын үр үдэм болох канадууд ху.жаагаас ялгаагүй луйварчид зайлуулсан нь дээр

  • Зайлцгаа муу пяздаанууд одоо амьд сэрүүн амьдарч байгаа хүмүүм наад гэрээний чинь үр ашгийг энэ насандаа амжиж үзэхгүй юм билээ. 17 байснаа 20 37 дараа нь мэдээж 57 67 гээд явж өгнө тэгээд нэг мэдэхэд наад баялаг чинь дуусаад монгол ухсан нүх бөөн өр үлдэнэ. эртхэн хоёр тийшээ болоод өөр хөрөнгө оруулагч оруул, арай шударга зарчимч япончуудтай хамтрах хэрэгтэй.

  • РТ Монголоос гарвал, ТУЗын гишүүд болох Багабандиас өгсүүлээд, Баяр Баярцогт гэх авилгагч нарын л мөнгө хасагдах болохоос 3 сая хүнд түй ч хамаагүй. 14 мянган хүн ажилласан гэдэг чинь 1 сарын хугацаанд туслан гүйцэтгэл болохоос анхнаас нь аваад ажиллаж байгаа хүн маш бага байгаа шд. Албаар их тоо гаргах гэж үсрээд 1 жил ажиллуулдаг юм шдээ...

  • Монголын тал Гэрээгээ эргэж харъяа гэсэн асуудал тависны төлөө Rio Tinto Монголоос гарах нь юу л бол Зэс , Алтны дэлхийн нөөц улам хумигдаж байна Харин ноён Баяр.С Та харийн эздээ Монгол улсынхаа эсрэг битгий турхираад байгаарай даа , та чинь халуун эх оронч хүн гээ биз дээ Хэрэв С.Баярыг хориогүй бол Гадаад эзэдтэйгээ хамтран Монголын эсрэг юу ч зохион байгуулж мэдэх нөхөр байж Ер нь тэгээд Монгол улс аливаа дарамт , шахалтанд бэлэн л байх хэрэгтэй дээ

  • ГАДНЫ луйварчдыг гарахад баярлах болно. АРБИТРын шүүх дээр монгол ялна. АВЛИГАЧИД хаана ч хол явахгүй

  • 14000 хүн биш 7300 орчим хүн ажиллаж байна

  • Рио тинто Монголыг дарамтлах гэж янз янзаар оролдох нь ойлгомжтой. Тэр арбитр нь худалдагдчихгүй бол харин луйвар хийсэн этгээдээр Монголд учруулсан хохиролыг төлүүлэх болно. Гагцхүү энэ эрх баригчид үүнийг олж харж эсэргүүцлээ хэрхэн гаргах, нөхөн төлбөр хэрхэн нэхэмжлэхээ ул суурьтай, хөдөлшгүй нотлож чадахуйц бэлтгэх хэрэгтэй. Харин ийм чадавартай хүмүүс өндөр сэнтийд сууж хүмүүс дунд байхгүй. Тиймээс ийм чадвартай хүмүүсээ олж зөв сонгож одоо түүнд бэлтгэж эхлэх нь чухал байна.

  • Битгий худлаа үлгэр зохиож ярь. Дээрээс нь хэлхэд 94% л гээд байна зарцуулж байгаа цалин мөнгө нь үлдсэн 6%-тай тэнцүү байгаа шүү дээ.

  • Больж үз B.News! Одоо Яасан, Монголчуудын туйлбаргүй өрөвч сэтгэл дээр тоглох гэж байна уу? Rio Tinto Монголоос гарлаа Монголчууд гээд алдах зүйлгүй. Харин ч хожино.

Онцлох мэдээ