...
...

Э.Ганбилэг: Бямбахишиг маш мундаг охин

Охидын шүтээн гэж нэрлэгдээд байгаа “Voice of Mongolia” шоуны оролцогч Э.Ганбилэг халз тулаанд ялагдал хүлээсэн билээ.

Түүнийг сонгоогүй дуучин Д.Болд ч нэлээн хэл амны бай болоод авав. Учир нь Э.Ганбилэгийг энэ шоуны ялагчийн төлөө өрсөлдөхүйц авьяастай, чадварлаг нэгэн хэмээн үнэлэх хүн нэлээд байгаа юм. Гэхдээ аливаа тэмцээнд үргэлж нэг нь ялж, нэг нь ялагддаг шүү дээ.

Фэйсбүүкт шүүгч Д.Болдыг эсэргүүцэгчдийн групп хүртэл нээгджээ. Мөн түүнийг хамгийн мэдрэмжгүй шүүгчээр тодруулсан байна.

Харин Э.Ганбилэг өөрийн фэйсбүүк хуудаснаа “Манай #Бямба Хишиг маш мундаг охин. Сайн дуулдаг болохоор би бас хичээж, сайн дуулсан гэж боддог шүү” хэмээн нийтэлжээ. СУИС-ийн эстрад дууны ангид суралцдаг түүний ирээдүй тодоос тод гэрэлтэнэ гэдэгт итгэлтэй байна. Түүнд монголын рок попын ертөнцөд эзлэх орон зай бий гэдгийг энэ шоу харууллаа.

Б.Баргужин

www.breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (8)

Онцлох мэдээ