Урлагийн төрөл дотроос, тэр дундаа хүнд сэтгэл мэдрэмжийн дээд таашаалыг мэдрүүлэх, харах урлагийн нэг бол яахын аргагүй бүжгийн урлаг. Тэгвэл энэхүү урлагийн бүх төрлөөр өрсөлдөж хүчээ сорин, өөрийгөө нээн бүжгийн урлагийг сурталчлах гайхалтай ертөнцөөр аялах боломжийг “UBS” телевиз олгож байгаа билээ.

Монголын бүжгийн урлагийн шилдгүүд нэгэн тайзнаа өрсөлдөж, цэнхэр дэлгэцээр дамжуулан Төгс бүжгийн хэмнэл, Мэдрэмж, уран тансаг хөдөлгөөнийг харуулах Үндэсний контент -“Perfect Dance” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогч Б.Эрдэнэбаярыг /хувийн дугаар 226/ "WORLD KOREA" группийн зүгээс байгалийн үзэсгэлэнт Сэжун хотод байрлах KOREA UNIVERSITY OF MEDIA ARTS буюу Урлагийн их сургуульд үнэгүй сургахаар болсон байна.


Дашрамд сонирхуулахад, UBS телевизийн бүтээл "PERFECT DANCE" шоу нэвтрүүлгийн төгсгөлийн шат буюу Ялагчийг тодруулах Шоу тоглолт 2018 оны 4-р сарын 4-ний өдөр амжилттай зохион байгуулагдаж Хувийн дугаар 409 буюу Нийслэлийн 93-р дунд сургуулийн сурагчдын "Шинэ үе" хамтлаг ЯЛАГЧ-аар шалгарсан байна.

Д.Мөрөн
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Nasnii angilal bhgui sonin show bolson. Bujgiin bolovsroliig medehgui hun l udirdamj enee tereeg n hiisin bh.Mon shuugchid n yu yu l yriad bn daa. UBS Tv gej sonin standart bus ym yvuulchaad lag lag ym yriad l kkk.
Эрдэнэбаяр үнэхээр сайн байсан Гимнастикийн охид Эрдэнабаяр 2 н нэг нь түрүүлэх байсан Мэргэжлийн шүүгчидтэй байж олон нийтийн саналаар тэргүүн байр тодруулах нь хүмүүст таалагдаагүй Шинэ үе сайн байсан ч дээрх 2г гүйцэхгүй олон гишүүний массаар л түрүүлсэн байх