...
...

УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарын үнэтэй хаусыг хураах шийдвэр гарлаа

УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатартай холбогдох маргааныг  өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцжээ. Тэрээр Улаанбаатар төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хөрөнгөөр хувьдаа 1,5 тэрбум төгрөгөөр  байр авахуулсан гэх асуудалд ороогдоод байсан юм.

Тухайн үед УБТЗ Хувь нийлүүлсэн нийгэмлэгт Төрийн өмчийн хорооноос албан бичиг явуулж байсан бөгөөд Лексус-570 автомашиныг 200 сая, даргадаа 1.5 тэрбум төгрөгөөр орон сууц авсан нь эрх бүхий байгууллагын ямар нэгэн зөвшөөрөлгүй болох тухай дурдсан байсан.

Харин сонирхолтой нь, энэхүү албан бичиг олон нийтэд цацагдсаны маргааш нь Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж  ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан нь хүмүүсийн анхаарлыг татсан билээ. Энэхүү бичигтэй холбоотойгоор түүнийг ямар нэгэн дарамт шахалтанд өртсөн юм болов уу гэх таамаг хүмүүсийн дотор эргэлдэж байсан юм.

Тэгвэл өнөөдрийн шүүх хуралдаанаар Л.Пүрэвбаатарын 1,5 тэрбум төгрөгний үнэтэй хаусыг хураан авч УБТЗ ХНН-ийн мэдэлд шилжүүлэх шийдвэр гарсан тул уг хаусыг дуудлага худалдаагаар борлуулж, олсон орлогыг төмөр замчдыг орон сууцжуулах хөнгөлөлтэй зээлд зарцуулахаар төлөвлөж байгаа  тухай УБТЗ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.  

Үүнийг сонсоод, “Монголын шүүх шударга ажиллаад эхэлжээ” хэмээх сэтгэгдэл төрсөн нь ёстой л “хонгилын үзүүрт гэрэл харагдах” мэт болов...

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (7)
  • Зуйтэй байгаа бугдийг нь хураа.570 г нь зараад меонго болгоод 1 ажилтанг байрны зээлд хамруулвал зугээрдээ

  • Охинтойгоо хамт ажилладаг байсан биздээ. Ингээд орхихгүй байлгүй дээ. Монгол Улсын хууль хэнд үйлчилээд хэнд энэрэнгүй хандаад байгааг харъя.

  • Маш зүйтэй.570-ын 200саяыг төлүүлэх биз дээ.Төмөр замчид оронсууцтай болж б.гаа юм уу??? Баяр хүргэе.Үр дүнд хүргээрэй.

  • tegeed uur yal hariutslaga baihgui yu

  • Ydarsan zamchid olon bii shuu

  • монголд хонгилын үзүүрт гэрэл асаж эхэллээ.болж байна.бид үхтэл зүтгээд байр аьч чадахгүй үхэж байна.нэг газрын дарга болоод хаустай болж баына.тэр хаусаа аваад үхэхгүй шунал нь цаашаа явна.тэгсэн дор хэдэн ажилчиндаа баыр баиад өгнө гэдэг том тус болно.шүүх ингэж алдаагаа засаж эхэлж байгаа нь болж баына.а ж лт хүсэё.цаашаа ядуу ард иргэдрүү чиглэн олон хөрөнгийг хурааж орон гэртэй өвчингүй болгоосой до төр засаг минээ

  • ЭНЭ НЭГ МЭДРЭЛИЙН ӨВЧТЭЙ ГЭР БҮЛ МОНГОЛООС ЗАЙЛААСАЙ. НӨХӨР НЬ ХУЛГАЙЧ, ЭХНЭР НЬ ХОВ БАЗААЧ ИХ МУУХАЙ ХҮМҮҮС ШҮҮ. МУУ НЭРИЙГ ХУСАВЧ АРИЛАХГҮЙ ГЭДЭГ АРДЫН САЙХАН ЗҮЙР ҮГИЙГ САЙН СУРЧ АВ. АРД ТҮМЭН Ч ГЭСЭН ЭНЭ МЭТ МУУХАЙ ХҮМҮҮСИЙН ҮР УДМЫГ ӨӨРИЙГ ҮР ХҮҮХДҮҮДЭЭ САЙН ЗААЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. ЭХ НЬ БУЛИНГАРТАЙ БОЛ АДАГ НЬ БУЛИНГАРТАЙ ГЭЖ.... ПҮРЭВБААТАР, ГАЛЗУУ САРАА ХОЁР МАРС РУУ ЗАЙЛААРАЙ ...

Онцлох мэдээ