...
...

Уушигны хорт хавдрыг эрт илрүүлэх арга нэвтрүүлжээ

Удаан хугацаанд тамхи татаж байсан болон одоог хүртэл тамхины хамаарлаасаа салж чадахгүй байгаа хүмүүс Москвагийн эмнэлгүүдэд нэвтрүүлсэн шинэ аргаар уушигны хорт хавдраа эрт илрүүлэх боломжтой болсон байна.

Энэхүү шинжилгээ оношлогоог хийлгэхэд ялгарах туяаны ачаалал энгийн компьютер томографийн төхөөрөмжийг бодвол 2-4 дахин бага аж. Саяхан нэвтэрсэн шинэ аргыг Москва хотын 10 эмнэлэгт ашиглаж байгаа гэнэ.

Уг оношлогоогоор нэг см ч хүрэхгүй хэмжээтэй жижиг голомтыг илрүүлэх төдийгүй шинээр үүсэх явдлыг ч урьдчилан таамаглаж болох юм.

Москва хотын даргын сайт дээр мэдээлснээр, 30-аас дээш жил тамхи татагсад болон 15-аас доош жилийн өмнө тамхины хамаарлаасаа хагацсан хүмүүсийг оношлуулахаар илгээж байгаа гэжээ.

Мөн 55-аас дээш насныхан болон ойр дотныхноос нь уушигны хорт хавдраар өвчилж байсан хүмүүс эрсдэлтэй бүлэгт орох аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ