...
...

Дуучин Укагийн “царайлаг” нөхөртэй танилц

“The Voice of Mongolia” шоуны шүүгч, “Киви” хамтлагийн дуучин  Ука буюу Д.Уламбаяр өдгөө хоёр хүүхдийн  ээж болсон. Харин түүний хань, хоёр хүүхдийнх нь аав хэн бэ гэдэг үзэгч, фенүүдийнх нь хувьд саяхныг хүртэл оньсого хэвээр байсан билээ.  

Олны нүдэнд тэр бүр өртөөд байдаггүй хосууд өмнөх оны арванхоёрдугаар сарын 31-нд зохиогдсон  хошин урлагийн  “UB comedy” клубийн тусгай дугаарт  уригдан хамт ирсэн. Түүнээс хойш хамтдаа энэ сарын 28-нд NTV телевизийн “Metro Star” нэвтрүүлгийн зочноор уригдсанаар, олон нийтэд албан ёсоор ил болоод байна.

Түүний нөхрийг Г.Эрдэнэчулуун гэдэг бөгөөд уул уурхай, банк санхүүгийн салбарт бизнес эрхэлдэг нэгэн аж. Ука нэгэн ярилцлагадаа “Нөхөр бид хоёрын амьдралд хандах хандлага төстэй болохоор ажил, амьдрал дээр үл ойлголцох зүйл гардаггүй. Би нөхрөөсөө эрч хүч авдаг. Ажил хэрэгч, ганцхан надад биш, бүх хүнд нээлттэй тусч хүн л дээ” хэмээн ханиа магтаж байжээ. Тэд тус нэвтрүүлэгт орох үеэрээ хамтдаа фитнессийн бэлтгэл хийж, өдөр бүр эрүүл, зөв зохистой хооллож амьдардаг тухайгаа хуваалцсан юм.

Нэвтрүүлгийн дараагаас охид бүсгүйчүүд Укагийн нөхөр мяраалаг, нас тогтсон хүн биш байсанд гайхсанаа илэрхийлээд зогсохгүй царайлаг, сайхан залуу байсан юм уу хэмээн гайхах нэгэн ч байгаа юм.  

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (15)

Онцлох мэдээ