...
...

Пневмококкийн эсрэг вакцины эхний тунг 2 сартай 2000 гаруй хүүхдэд хийжээ

 

Стрептококк пневмони нянгаар үүсгэгдэх уушгины хатгалгаа дунд чихний үрэвслээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой Пневмококкийн эсрэг 13 цэнт вакцинаар 2 сартайгаас 2 хүртэлх насны хүүхдүүдийг тодорхой үе шаттайгаар дархлаажуулах ажил өдгөө үргэлжилж байна.

2016 оноос нийслэлийн Сонгинохайрхан болон Сүхбаатар дүүрэг, 2017 оноос Баянзүрх дүүрэгт дархлаажуулж байсан тус вакциныг Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/20 дугаар тушаалын дагуу энэ сарын 01-ний өдрөөс эхлэн Баянгол, Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт 2 сартай хүүхдүүдэд товлолын дагуу хийж эхэлсэн билээ.

                Пневмококкийн эсрэг 13 цэнт вакцины эхний тунг 2 сартай, хоёр дахь тунг 4 сартай, гурав дахь тунг 9 сартай хүүхдэд хийх бөгөөд Өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетэд хийж байгаа юм.

                Тэгвэл энэ сарын 25-ны байдлаар, нийслэлийн хэмжээнд 02 сартай 2000 гаруй хүүхдийг Пневмококкийн эсрэг вакцины эхний тунгаар дархлаажуулаад байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • жилд олон удаа хатгалга авсан хүүхдийг нас харгалзахгүй хийгээчээ.заавал дархлаа сайтай асаргаа сайтай хүүхдүүдэд хийх шаардлага байна уу.дархлаа муутай цус багадалттай жин бага өвчлөмтгий хүүхдиын судалгаа гаргаж вакцинаа хийгээчээ.одоо хэдэн сарын дараа дахиад өвдөнө гэхээс шантарч байна.эрүүл мэндийн сайдаа

Онцлох мэдээ