...
...

"Аз жаргалын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны сүүлийн хуралдаанаар үн нь сайн сайханд тэмүүлж, аз жаргалтай байхыг чиг мөрөөдлөө болгодог бодгаль учраас "Аз жаргалын өдөр” гэсэн баярын өдөртэй байх нь зүйтэй” гэсэн шийдвэрийг гаргажээ. Уг шийдвэр гарснаас хойш жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрийг дэлхий нийтээрээ "Аз жаргалын өдөр” болгон тэмдэглэж ирсэн байна.

Монгол Улсад "Аз жаргалын зам” төрийн бус байгууллага, "Зар мэдээ сурталчилгаа” сонины хамт олон санаачлан "Аз жаргалын өдөр"-ийг тав дахь жилдээ амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ. Мөн уламжлал болсон тус арга хэмжээнд МСНЭ-ийн төлөөллүүд оролцсон юм.

 

"Аз жаргалын өдөр”-ийг угтан эссэ бичлэг, гар зураг, фото зураг, шилдэг бүтээлийн уралдааныг зарлажээ. "Аз жаргалын зам” ТББ-ыг үүсгэн байгуулагч Д.Баясгалан "Уралдаанд ирүүлсэн бүтээлүүд нь хүүхэд залуучууд аз жаргалыг гэр бүл, эх орон юм гэдгийг маш тод томруунаар тусгасан байна” гэж онцолсон юм.

Мөн жил бүрийн энэ өдөр нийгэмд хийж бүтээсэн сайн сайхан үйл хэрэг нь олонд хараахан танигдаагүй хувь хүн болон хамт олныг нээн илрүүлж тэдний үйлсийг нийтэд зарлаж, дэлгэрүүлэх зорилготой "Гэгээн Үйлстэн” хэмээх нэр хүндтэй шагналыг олгодог билээ.

2018 оны "Гэгээн үйлстэн”-ээр нийгэмд сайн сайхан зүйлийг уриалан дуудаж хийж бүтээсэн зүйлсээрээ дараах гэгээн үйлстэнгүүд шалгарлаа.

"Гэгээн үйлстэн” Р.Саруулбат Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн гал унтраах 10-р ангийн галын машины жолооч, ахлах ахлагч.

 

"Гэгээн үйлстэн” Ч.Батсайхан "Tea garden" ХХК-ийн Захирал. 

 

"Гэгээн үйлстэн” Д.Пүрвээ
"Гэгээн үйлстэн” Д.Батжаргал
"Гэгээн үйлстэн” Р.Түмэндэмбэрэл
"Гэгээн үйлстэн” хамт олон СХД, 67-р сургуулийн Н.Жаргал багштай 9г ангийн хамт олон  тус тус шалгарлаа.  
 

 

 

Эссэ бичлэг, гар зураг, фото зургийн уралдаанд цэцэрлэг, ЕБС-ийн бага анги, дунд анги, ахлах ангийн сурагчдийн бүтээлүүд ирсэнээс. 

Гар зургийн уралдааны Ахлах анги
1-р байр Шинэ Монгол бүрэн дунд сургуулийн 11б ангийн сурагч Д.Номин эрдэнэ
2-р байр ХУД, Буянт ухаа цогцолбор сургуулийн 9Д ангийн сурагч Э.Сэлэнгэ
3-р байр 2-р сургуулийн 12Е ангийн сурагч Б.Марал-Од
Гар зургийн уралдааны Дунд анги
1-р байр БЗД, Амгалан цогцолбор сургуулийн 6Д ангийн сурагч Г.Цэндмаа
2-р байр ХУД, 118-р сургуулийн 7Б ангийн сурагч Г.Мишээл
3-р байр  Налайх дүүрэг ЭОЦ-ын 6В ангийн сурагч Г.Мөнхжин
Гар зургийн уралдааны Бага анги
1-р байр 52-р сургуулийн 2Ж ангийн сурагч Ц.Мөнхцацрал
2-р байр Налайх дүүрэг Голомт цогцолбор 3Б ангийн сурагч Г.Хулан
3-р байр 133-р сургуулийн 4А ангийн сурагч Т.Тэйси
Цэцэрлэгийн нас
1-р байр ЧД, 70-р цэцэрлэг Бэлтгэл бүлэг З.Есүй
2-р байр СХД 118-р цэцэрлэг Бэлтгэл бүлэг Н.Мягмарсүрэн
3-р байр ХУД, 230-р цэцэрлэг Б.Тэлмэн
ЭССЭ бичлэгийн уралдаанд:
Бага анги
Г.Далайжаргал /СХД, 12-р сургууль 4б анги/
Б.Анхболд /СХД, 76-р сургууль 5г анги/
А.Чинхүслэн /СХД, 76-р сургууль 5г анги/
Дунд анги
Д.Дөлгөөн /СХД, 104-р сургууль 7в анги/
Б.Маралжин /СХД, 104-р сургууль 6а анги/
Б.Тэргэл /СХД, 104-р сургууль 6а анги/
Ахлах анги:
А.Сувд-Эрдэнэ /ЧД, 5-р сургууль 10в анги/
Б.Зулбаяр /СХД, 104-р сургууль 12а анги/
Б.Одонцацрал /СХД, 76-р сургууль 9г анги/
Шилдэг бүтээлийн төрөлд
1-р байр:  Ц.Янжинханд /БЗД, 102-р сургуулийн 12а анги/
2-р байр: А.Амгалан /СХД, 62-р сургууль 5в анги/
3-р байр: Т.Билгүүндалай /СХД, 67-р сургуулийн 9д анги
  Шилдэг бүтээлийн 2 талархал 
Цацралын Тэлмүүн /СХД, 67-р сургуулийн 8г анги/
Ихбаярын Хонгорзул /СХД, Чандмань сургуулийн 4-р анги/
Фото зураг ангилалд:
1-р байр: Ж.Энхтөр /3 настай үеийн зураг/ одоо 6 настай
2-р байр: Т.Амингоо /1 настай/
3-р байр: Г.Заяабаатар /ой гарантай үеийн зураг/ 3 настай./ 
Бүтээлүүд тус тус шалгарлаа. 
 

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ