...
...

Энхийг сахиулах үйлсэд Монгол улс идэвхтэй оролцож байгааг НҮБ онцолжээ

НҮБ-ын албан ёсны вебсайт /UN News/ дээр Монголчуудын энхийг сахиулах үйлсэд оруулж буй хувь нэмрийн талаар сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.

Монгол улс анх 2002 онд НҮБ-ын энхийг сахиулах үйлсэд нэгдэх гараагаа эхэлжээ. Тухайн үед цэргийн хоёр ажиглагч Баруун Сахард явагдсан нийтийн санал хураалтын ажиллагааг зохион байгуулах НҮБ-ын аянд оролцсон юм. Үүний дараахан Ардчилсан Конго улсад явагдсан аянд Монгол улс хоёр офицер илгээж байлаа.

Энэ үеэс хойш дэлхийн халуун цэгүүдэд энхтайвныг дэмжихэд чиглэсэн НҮБ-ын ажиллагаануудад Монгол улс үргэлжлүүлэн оролцож, хүрээгээ нэмэгдүүлсээр байна.

2006 онд хурц ширүүн иргэний дайны дараа сэргээн босгогдож байсан баруун Африкийн Либери улс руу 250 цэргийн албан хаагчаа илгээн, Монгол улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд анхны томоохон хувь нэмрээ оруулсан билээ.

Мөн  Монгол улс 850 цэргийн албан хаагчийн бүрэлдэхүүнтэй батальон Өмнөд Судан руу илгээсэн нь өнөөгийн байдлаар хамгийн олон цэргийн албан хаагч илгээсэнд тооцогдож байгаа аж. Тэдгээр энхийг сахиулагчид тус улсын энгийн номхон ард иргэдийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэсээр байна.

НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол улс оролцсон өнгөрсөн 15 жилийн түүхэнд монголчууд өндөр түвшний бэлтгэл, эмэгтэй дайчдын тоогоор ялгарч байсан аж.

Монгол улс НҮБ-ын энхийн үйлсэд томоохон хувь нэмэр оруулсан 27 дахь орон болсон бөгөөд 900 гаруй цэргийн албан хаагчид таван тусгай ажиллагаанд оролцож байжээ. Мөн Монгол улс өөрийн анхны оролцоог мартаагүй бөгөөд Баруун Сахар руу цэргийн ажиглагчдаа илгээх явдлаа үргэлжлүүлсээр байна.

Монгол эмч нар Дарфурт НҮБ-ын ажилтан болон орон нутгийн оршин суугчдад тусалж байна.

Монгол улсын ачаар Суданы Дарфур район дахь Каббабид сүүлийн хэдэн жилийн хугацаанд эмнэлэг ажиллаж байна. Түүний бүрэлдэхүүнд 34 эрэгтэй, 34 эмэгтэйгээс бүрдэх хэсэг орж байгаа бөгөөд тэд эмнэлгийн бүхий л хүнд хүчир үйлчилгээг ард иргэдэд үзүүлсээр байгаа аж.

Баруун Сахар дахь Монгол цэргийн ажиглагчид.

Монголын энхийг сахиулагчид Өмнөд Судан дахь амин чухал агаарын замын аюулгүй байдлыг хангахад тусалж байна.

Монголын энхийг сахиулагчид Өмнөд Суданд НҮБ-ын медалиар шагнагдлаа.

Сьерра-Леон дахь Монголын энхийг сахиулагчид Тусгай шүүхийн аюулгүй байдлыг хангаж байна.

Д.Мигаа

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ