...
...

Гэнэтийн үхлийн шалтгааныг тодорхойлжээ

Хижээлдүү насны хүмүүсийн артерийн даралт буурах үзэгдэл цаг зуурын гэнэтийн үхлийн томоохон шалтгаан болдог аж. Энэ талаар JAMA Internal Medicine сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны ажил  дотор дурдсан байна.

Эксетерийн Их сургуулийн эрдэмтэд 60 болон түүнээс өндөр насандаа таалал төгссөн 46 мянган британи иргэдийн өвчний түүхийг судалж үзжээ. Тэдэн дотор зүрх – судас, мэдрэлийн гаралтай өвчтөнүүдээс гадна эрүүл мэндийн хувьд ямар ч асуудалгүй хүмүүс хүртэл байсан гэнэ.

Эдгээр хоёр бүлгийн хүмүүсийн бүгдийнх нь даралт нас барахаас нь дунджаар 14 жилийн өмнөөс эхлэн аажмаар доошлон, сүүлийн хоёр жилд илт мэдэгдэхүйц унаж байсан аж. Энэхүү судалгааны ажил нь хижээл насны хүмүүсийн эмчилгээг сонгоход ихээхэн туслах болно хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.  

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ