...
...

Пёнчан-2018: Орос бүсгүйчүүд аравхан минут дотор дэлхийн рекордыг хоёр удаа эвдлээ

Оросын уран гулгагч Алина Загитова Пёнчаны Өвлийн Олимпийн уран гулгалтын богино үзүүлбэрт мөн Оросын уран гулгагч Евгения Медведевагийн өмнө нь тогтоосон дээд амжилтыг эвдэж чадсан байна.

Медведева 81,61 оноо авч өөрийн өмнө нь тогтоосон дэлхийн дээд амжилтаа шинэчилсэн бол, Загитова 82,92 оноогоор түүний дээд амжилтыг эвджээ. Ийнхүү эмэгтэй уран гулгалтын одод болох Оросын тамирчид  өнөөдөр алтан медалийн төлөө хоорондоо өрсөлдөх бололтой. 

Энэ сарын 12-нд Өвлийн Олимпийн уран гулгалтын чөлөөт үзүүлбэрт Алина Загитова 158,08 оноо авч, тэргүүн байр эзэлж байсан билээ.

Алина Загитова 2018 оны Европын аварга болсон бөгөөд Олимпийн наадамд анх удаа оролцож байгаа аж. 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (6)

Онцлох мэдээ