...
...

Пёнчан-2018: Хошин зорилготой тамирчин

 Рио-де Жанейро хотноо зохиогдсон Зуны Олимпийн үеэр тослог нүцгэн цээжээрээ гайхуулан, олон нийтийн сүлжээнд шуугиан тариад амжсан, Тонга улсын тамирчин Пита Тауфатофуа Пёнчаны Өвлийн Олимпод ч мөн оролцохоор хүрч ирсэн билээ.

Тэрээр Зуны Олимпод тэквондогоор авхаалж самбаагаа сорьж байсан бол энэ удаад цанын уралдаанд хурд, хүчээ үзэхээр ирсэн бөгөөд энэ төрөлд оролцож 114-р байранд орсон байна.   

Тэрээр тэмцээнээс өмнө сэтгүүлчдэд өөрийн зорилгын талаар ярихдаа:  "1-рт: Зохион байгуулагчид гэрэл унтраахаас өмнө барианд орох,  2-рт:  Мод мөргөхгүй байх" хэмээн хэлсэн гэнэ.  Мөн 2020 оны Зуны Олимпод усанд сэлэлтийн төрлөөр оролцох хүсэлтэй байгаагаа ч нуусангүй. 

Ингэснээр гурван удаагийн Олимпод гурван өөр төрлийн спортоор оролцож, өвөрмөц амжилт тогтоох гэсэн бололтой. Ямартай ч, тэр бол нэлээн шаргуу дайчин эрмэлзлэлтэй тамирчин аж. 

Дашрамд сонирхуулахад, Тонга бол Номхон далай дээрх 170 арлаас бүрддэг вант улс бөгөөд энэхүү тослог цээжтэй залуугийн "ачаар" олны анхааралд өртөөд амжсан юм.  Тамирчин Пита Тауфатофуа Зуны Олимпод эхний тоглолтоор л Ираны тамирчинд 1:16 харьцаагаар ялагдсан хэдий ч "гандан буурахгүй", дараагийн Олимпод өвлийнх ч байсан хамаагүй, заавал оролцоно хэмээн шийдсэн аж. 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Энд нэг санаа авахуйц юм байна. Бид нэгэнтээ цанаар хэзээ ч шагналт байранд орохгүйгээс хойш оролцох төрлөө өөрчлөөд үзвэл яана? Өөр төрлөөр бэлдээд үзье л дээ. Оролцох шаардлагатай юу, шаардлагатай. Магадлал ижил учир өөр дурын төрлөөр хүч үзэж болно.

Онцлох мэдээ