...
...

Пёнчан-2018: Америкийн хэвлэлүүд Оросын хоккейчныг дайрч байна

Оросын хоккейчин Вячеслав Войновын эсрэг америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд кампанит ажил өрнүүлж байна. “Лос-Анжелес Таймс” сонин гэхэд, Войновыг гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг хэмээн Олимпийн тоглолтоос хасахыг шаардаж байгаа аж.

“Лос-Анжелес Кингз” клубын хамгаалагч асан Вячеслав Войнов эхнэрээ зодсон хэрэгт буруутгагдан, хоёр сар торны цаана сууж байсан гэнэ. Гэвч гэм буруутай нь тогтоогдоогүй учраас цагаатгагдан, Вячеслав эхнэртэйгээ эвлэрсэн юм байна.

Харин одоо америкчууд хоккейчин эрийн амьдралын энэхүү хэсгийг сөхөн гаргаж ирээд, түүнийг Олимпийн тоглолтоос хасуулахаар улайрч байгаа бололтой.

“Лос-Анжелес Таймс” сонин үүнтэй холбогдуулан Олон улсын Олимпийн Хороо /ОУОХ/-нд санал хүсэлт явуулсан аж. 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (8)

Онцлох мэдээ