...
...

Пёнчан-2018: Оросын тамирчинд нууцаар сэргээш өгсөн байж болзошгүй

Өвлийн Олимпийн керлингийн төрөлд хүрэл медаль хүртсэн Оросын тамирчин Александр Крушельницкий хориотой эм хэрэгслийн жагсаалтад ордог мельдони хэрэглэсэн болох нь тогтоогдож, шуугиан тариад байгаа билээ.  Харин тамирчин эр өөрөө хэзээ ч ийм төрлийн эм хэрэглэж байгаагүй хэмээн мэдэгдсэн. 

Тэрээр Оросын керлингийн Холбооны сайт дээр албан ёсны мэдэгдэл нийтэлсэн байна. “Юуны өмнө, Настя бид хоёрт одоо тулгараад буй асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаагийнхаа төлөө Олимпийн баг бүрэлдэхүүнд хамтран оролцогчид, манай орны зочид төлөөлөгчид, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө уучлал гуйхыг хүсч байна.  Оросын керлингийн түүхэн дэх анхны ялалт ийнхүү сэргээшийн асуудалтай хутгалдан, манай орны энэ төрлийн спорт болон ерөнхийдөө Оросын спортын хувьд маш их хор уршигтай явдал тохиолдсон нь  надад үнэхээр харамсалтай байна. Би спортоор хичээллэх бүхий л хугацаандаа ганц удаа ч хориотой эм бэлдмэл хэрэглэж байгаагүй гэдгээ ил тодоор батлан илэрхийлье. Би сэргээшийн эсрэг эрс шийдэмгий тэмцэж, үүнтэй холбоотой бүхий л дүрэм журмыг нягт нямбай баримтлахыг байнга хичээсээр ирсэн. Миний сорилд мельдони илэрсэн явдал Настя бид хоёрын хувьд зөвхөн гэнэтийн цочрол төдийгүй, маш хүнд цохилт боллоо. Эрүүл ухаантай ямар ч хүн бодоод үзэхэд, маш өндөр түвшинд сэргээшийн сорил хийгддэг Олимпийн тэмцээний өмнөхөн мельдони хэрэглэнэ гэдэг хэний ч санаанд буухгүй биз ээ. Иймд болсон явдлын учир шалтгааныг тодруулахын тулд нэн даруй мөрдлөг шалгалт явуулахыг би туйлаас хүсэмжилж байна” хэмээн өгүүлжээ.

Энэхүү сэргээшийн асуудалтай холбогдуулан мельдони хэмээх хориотой бодисыг бүтээгч Ивар Калвиныш өөрийн санаа бодлоо илэрхийлсэн байна. Түүний үзэж буйгаар, энэ бодис нь ямар нэгэн эвгүй үнэр, амт огтхон ч байхгүй учраас тамирчдын идэж уух хоол хүнсэнд хэн нэгэн хорлох гээд хийчихсэн байхад мэдэгдэх боломжгүй аж. Иймд Оросын тамирчин Александр Крушельницкитэй холбогдон үүсээд буй нөхцөл байдлыг сайтар мөрдөн шалгах шаардлагатай бололтой. 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (10)
  • өрсөлдөгчөө хорлох арга ажиллагаа явагдлаа. Оросын эсрэг үйлдэл

  • Орсууд спортоор аугаа шүү дээ. Юу мэддэг болоод худлаа бурж байнаа. Спиртэнд сайн, муу нь чамд ямар хамаа байна. Бид харин өөрсдийгөө л хичээх хэрэгтэй

  • Оросууд спиртэд сайн болохоос спортод сайн биш шүү ЗХУ-ын үед ч ОХУ-ын бүрэлдхүүнд байдаг бага ястнууд л оросын нүүрийг тахалдаг байлаа

  • солонгосууд манай эмэгтэй жудочдын хоолонд дамскаа хийсэн гэж яригддаг. тэгэхээр хорлогчид байгаа шүү.

  • керлинг бол сэргээш хэрэглэх ямар ч шаардлаггүй хөнгөн спорт маанаг ардчилсан атигар хужаа нар амаа тат

  • бага хуц тарвагадорж оо? нутаг буц тарвагаа?

  • МУУСАЙН ОРСУУД ШУДАРГААР ӨРСӨЛДӨЖ ЧАДАХГҮЙ, БӨӨН СЭРГЭЭШ ИДСЭЭР БАЙГААД ОЛИМПООС ХӨӨГДӨЖ ХОГ ДЭЭР ҮСЭРЛЭЭ ДЭЭ.

  • umhii uur deeg gedeg yumdaa olom ulsin niigemleguudees ichehee bolijee putleryyd

  • Чааваас,путлерээсээ авахуулаад бүгд хулхи хулмасууд юмаа хөө.

  • зориудын санаатай гүтгэлэг, оросуудыг дийлэхгүй болохоор ийм өөдгүй арга хэрэглэж нэр төрийг нь гутаах гэсэн америкчуудын явуулга

Онцлох мэдээ