...
...

Пёнчан-2018: Оросын кёрлингийн тамирчин бүсгүй эрчүүдийг шуугиулж байна

Пёнчаны Өвлийн Олимпийн наадмаас кёрлингийн төрлөөр хүрэл медаль хүртсэн орос тамирчин бүсгүй Анастасия Брызгалова гадаадын хөгжөөн дэмжигчдийн дунд ихээхэн алдаршаад байгаа бололтой. Тэрээр тамирчин, өөрийн нөхөр Александр Крушельницкийтэй хамт дабл-микст төрөлд хүрэл медаль хүртсэн билээ.

Олон нийтийн сүлжээний хэрэглэгчид Брызгаловагийн гадаад төрхийг шагшин магтаж, бараг л түүнээс болж кёрлингийн тэмцээнийг алгасалгүй үзэх болсон гэжээ.

“Хэрэв та Олимпийн үеэр кёрлингийн тэмцээн өмнө нь үздэггүй байсан бол одоо үзэж эхлэх шалтгаан бий болсон шүү-энэ бол орос тамирчин Анастасия Брызгалова” хэмээн Ryan Wolak бичсэн байна.

“Бурхан минь, энэ бол түүхэнд дэх хамгийн секси кёрлингийн тамирчин бүсгүй” гэж Dammon Lore дуу алджээ.

“Анастасия Брызгалова мөсөн дээр хүссэн үедээ миний дээгүүр гулгаж болно” хэмээн Bran амласан байна.

“Би уг нь аль хэдийн унтах ёстой байсан юм. Гэвч Анастасия Брызгаловагаас болоод кёрлингийн тэмцээнээс нүдээ салгаж чадахгүй байна” хэмээн Uncle Wik халаглах жишээний.

“Анастасия Брызгалова бол гал дөл! Кёрлинг миний дуртай шинэ спорт боллоо!” гэж Washed Up мэдэгджээ.

“Хэрэв би хэзээ нэгэн цагт гэнэт ууршин алга болоод зөвхөн хувцас маань л үлдвэл бүү гайхаарай, би Анастасия Брызгаловатай харц тулгарснаас тэр” хэмээн Bret Kleeston Ellis хошигносон бөгөөд өөрийн постны доор тэрээр: “Апдейт: Найз бүсгүй минь түүнд Анастасия Брызгаловагийн зургуудыг үзүүлэхээ зогсоохыг гуйсан” гэж нэмэн бичсэн байна.

Оросын кёрлингийн тамирчин бүсгүйн гадна төрх байдал зөвхөн эрчүүдийг гэлтгүй, бүсгүйчүүдийг ч нэлээн шуугиулаад амжсан аж. Тэд түүнийг Холливудын алдарт жүжигчид болох Анжелина Жоли, Меган Фокс нартай адилхныг гайхацгаан, Жеймс Бондын дараагийн бүсгүйд тоглохыг түүнд зөвлөсөн байна.  

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ