...
...

УИХ-ын гишүүн Б.Жавхлан тойргийнхоо буурлуудад хүндэтгэл үзүүллээ


Дархан-Уул аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан тойргийнхоо 70-аас дээш насны 1000 ахмад буурлуудад хүндэтгэл үзүүлж, гарын бэлгээ гардууллаа. Дархан хотын “Залуучууд” театрт зохион байгуулагдсан уг хүндэтгэлийн үйл ажиллагаанд МУГЖ Л.Болдбаатар, С.Эрдэнэцэцэг болон СТА А.Түмэн-Өлзий нар уригдан ирж ая дуугаа өргөсөн юм. Мөн хүрэлцэн ирсэн ахмадуудаас нийт 20 азтанг шалгаруулсан бөгөөд 32 инчийн лед телевизор, цагаан сарын иж бүрэн тавгийн идээ, хонины ууц, тэмээний ноосон хөнжил, ухаалаг будаа агшаагч, тоос сорогч зэрэг шагналаар шагнаж урамшуулсан байна. Цагаан сарын баярыг тохиолдуулан улс эх орныхоо хөгжлийн төлөө зүтгэж байсан үе үеийн ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлж, урлагийн тоглолтоор бэлэг барьж, хүлээн авалт зохион байгуулсан явдалд УИХ-ын гишүүн Б.Жавхланд талархаж байгаагаа илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүссэн юм.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ