...
...

Пёнчан-2018: Тэшүүрийн тамирчныг зохисгүй үйлдэл үзүүлсэн хэмээн буруутгажээ

Голландын тамирчин Шинки Кнегтаг тэмцээнд оролцогчдод хүндэтгэлгүй байдлаар хандсан хэмээн Солонгосын хөгжөөн дэмжигчид буруутгаад байгаа аж. Учир нь, уг тэшүүрчин залуу зурагаа авахуулахдаа дунд хуруугаа гозойлгосон байсан гэнэ.

Харин голланд тамирчны зүгээс үүнийг санаатай үйлдэл бус гэж няцааж байгаа бололтой.

“Ёслолын арга хэмжээний үеэр би дунд хуруугаа гаргасан мэт харагдаж байгаа нь үнэн. Гэвч энэ бол зориудын бус, санамсаргүй байдлаар зураг дээр тэгж гарсан бололтой. Ахин давтаж хэлье, би зориуд санаатайгаар тийм үйлдэл хийгээгүй, би зүгээр л чихмэл тоглоом бариад зогсож байсан” гэж Кнегта The Korea Times-д тодруулга өгөхдөө онцолсон байна.

Дашрамд сонирхуулахад, энэ үйл явдал 1500 метрийн уралдааны дараа болсон гэнэ. Голланд тэшүүрчин залуу уг тэмцээнд мөнгөн медаль хүртсэн бөгөөд алтан медалийг Солонгос тамирчин Ли Хе Жун авч, Оросын тэшүүрчин Семен Елистратов хүрэл медалийн эзэн болсон билээ.  

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)

Онцлох мэдээ