...
...

Пёнчан-2018: Медведева дэлхийн дээд амжилт тогтоон ялалт байгууллаа

Оросын тамирчин Евгения Медведева уран гулгалтын богино үзүүлбэрт багийн төрлөөр дэлхийн дээд амжилт тогтоон, нэгдүгээр байр эзэлжээ.

Дэлхийн болон Европын хоёр удаагийн аварга тэрээр 81,06 оноо авсан нь уран гулгалтын богино үзүүлбэрийн хувьд дэлхийн шинэ дээд амжилт болсон байна. Өмнөх дээд амжилт 80,85 байсан бөгөөд мөн Медведева тогтоож байсан аж.

Удаах байранд итали тамирчин Каролина Костнер /75,10/, гуравт канад уран гулгагч Кэйтлин Осмонд /71,38/ тус тус орсон байна.

Медведевагийн уран гулгалтын энэхүү ялалт Оросын шигшээ багт 10 оноо нэмэрлэн, ингэснээр тэд АНУ-ын багийг гүйцэж түрүүлэн нийлбэр дүнгээр хоёрдугаар байранд орж иржээ. Эхний байранд Канадын шигшээ баг 35 оноогоор манлайлж яваа юм. 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (16)

Онцлох мэдээ