...
...

Өвлийн Олимп дээр Оросын далбааг барьсан хүмүүс сэтгэгдлээ ярьжээ

Олон улсын Олимпийн Хороо /ОУОХ/-ны зүгээс хориглосон хэдий ч Өвлийн Олимпийн үзэгчдийн индэр дээр Оросын далбаа харагдсаар байна.

Владивостокоос ирсэн Наталья, Виктор нар шорт-трекийн тэмцээн явагдсан Канныний Мөсөн ордонд өөрийн орны том далбааг өргөжээ. Тэд Олимпийн тоглолтыг үзэхээр эртнээс төлөвлөсөн бөгөөд Оросын тамирчдыг хасан, далбаагаа өргөхийг хориглосны дараа ч энэхүү төлөвлөгөөнөөсөө татгалзаагүй гэнэ.

“Би орос хүн. Тиймээс яагаад би өөрийн улсын далбааг өргөхөөс айна гэж?” хэмээн Виктор сурвалжлагчид өгүүлсэн байна.

“ОУОХ-той үүссэн нөхцөл байдал биднийг айлгаагүй, харин ч эсрэгээр, маш их уур хилэн хөдөлгөсөн. Гэхдээ сайнаар, өөрөөр хэлбэл, жинхэнэ орос маягаар. Бид тамирчдаа дэмжих хэрэгтэй. Оросуудыг хавчиж шахаад ирвэл бид тэднийгээ хамгаалах шаардлагатай. Хойд Солонгосчууд өөрийн тамирчдаа хэрхэн дэмжиж байгааг харж байгаа биз дээ. Бид ч бас тэгэх ёстой” хэмээн тодотгон тайлбарласан аж.

Мөн “Хэрэв хэн нэгэн над руу ирээд өөрийн орны далбааг өргөхөө боль гэвэл би хэзээ ч хэлснээр нь гүйцэтгэхгүй. Далбаагаа өргөн эргэн тойрноо ажиглахад, солонгосчууд маш сэтгэл тааламжтай, ойлгосон дэмжсэн маягтай, харин америкчууд болон канадчууд эгдүүцэж дургүйцсэн байдалтай харж байгаа нь ажиглагдсан. Тэдний харцаар л бүгдийг ойлгох боломжтой. Гэвч бид юунаас айх ёстой гэж?!” хэмээн тэд өөрсдийн сэтгэгдлээ ярьжээ.  

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (5)
  • орос одоо сэргээш хэрэглэхгүй цэвэр болох биз дээ бас л нэг сургамж даа

  • АНУ-н мэргэжлийн сагсан бөмбөгийнтамирчид Олимпод оролцохдоо ЯМАР НЭГ ШИНЖИЛГЭЭ өгөхөөс эрс татгалздаг гэсэн гэтэл тэдгээрийг олон жил тэмцээнд оруулсан юм гэнэ лээ.Америк гхээр болдог л байх нь дээ,их гүрний дээрэнгүй үзлээ гэж.Дэлхийн ХМХ бүр дуугарахгүй нүдэн балай чихэн дүлий болдог гээд гадаадын томоохон ХМХ саяхнаас бичиж эхэлжээ

  • Orosiig hawcnaad nemergyi dee

  • АНУ Тэргүүтэй Барууны Орнуудын ОХУ -ын эсрэг Үзэл суртлын Дайн Спортод тэр тусмаа Олимпоор дамжуулж байгаа нь нэн Харамсалтай л юм

  • Сочигийн олилпод оросууд амжилт гаргахаар багын дүнгээр түрүүлсэн, систэмтэй зохион байгуулалтай бэлдэж эхэлсэн путинд бэлэг барих гэж, түүнии гай сэргээш хэрэглэсэн нь дотроосоо матагдаж ил гараад шившиг болж байгаа нь энэ, зүй нь спортын олимпын эрүүл мэндиинхээ удирдлагыг солиод оролцсон бүгдэд гадаад арга хэмжээ аваад явсан бол олимпын хороо ингэхүйл бсын, өөрсдөө биеээ өмөөрөөд улстөртэй хутгаад бхаар

Онцлох мэдээ