...
...

Тонгагийн "тосон биет" залуу Өвлийн Олимпийн нээлт дээр ахин орж иржээ

РИО-2016 буюу Зуны 31-р олимпийн наадмын нээлтийн үйл ажиллагаа Бразилийн Рио де Жанейрогийн "Маракана" цэнгэлдэхэд болох үеэр Тонга улсын тамирчдын манлайд нэгэн тос гялалзуулсан биетэй тугчин залуу орж ирсэн нь тухайн үедээ хөөрхөн шуугиан дэгдээгээд амжсан билээ. 

Тэгвэл саяхан нээлтээ хийсэн Пёнчан-2018 Өвлийн Олимпийн албан ёсны нээлтийн ажиллагааны үед нөгөөх алдарт "тосон биет" тамирчин залуу ахин цээж нүцгэн орж ирсэн байна. 

Тэрээр цанын холын зайн уралдаанд хурд хүч, авхаалж самбаагаа сорихоор ирсэн гэнэ. 2016 оны Зуны Олимпод мөн оролцож байсан энэ тамирчин залуу спортын янз бүрийн төрлөөр идэвхтэй хичээллэдэг, их л элдэвтэй эр бололтой. 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ