...
...

Өвлийн Олимпийн албан ёсны нээлт өнөөдөр болно

Өмнөд Солонгосын Сөүл хотноо 1988 онд  зуны Олимпийн наадам зохион байгуулагдаж байсан бол БНСУ-ын ард түмэн 30 жилийн дараа Өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулахад бэлэн болжээ.

Пёнчаны Өвлийн Олимпийн наадмын нээлт өнөө орой Улаанбаатарын цагаар 19:00 цагт эхэлнэ. Харин уралдаан тэмцээнүүд нь өчигдөр кёрлингийн төрлөөр эхэлсэн билээ. Тэмцээний эхэнд холимог кёрлингийн төрөл явагдсан бөгөөд Өмнөд Солонгос-Финландын багууд хоорондоо өрсөлдөн, 3:8 харьцаагаар өндөрлөсөн юм.

2011 онд ОУОХ-ны ээлжит чуулган Өмнөд Африкийн Дурбан хотноо болж, энэ үеэр Өмнөд Солонгосын Пёнчан хот өрсөлдөгч нараа ялан, 2018 оны Өвлийн Олимп зохион байгуулах эрхийг авсан билээ. Ингээд Өвлийн спортын их баяр наадам төлөвлөгөө ёсоор өнөөдөр нээлтээ хийх гэж байна.

 Ийнхүү Өмнөд Солонгосын Пёнчан хот Өвлийн Олимпийг зохион байгуулж буй Азийн хотоор Японы дараа орж байгаа юм. Дашрамд сонирхуулахад, 2011 онд ӨАБНУ-ын Дурбан хотноо болсон чуулга уулзалтад Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Мүн Бак, Олимпийн аварга уран гулгагч Ким Юүна, Пёнчан хотын байрладаг Ганвон мужийн захирагч асан Ким Жин-Сүн нар Пёнчаны төлөөлөлд багтаж байсан билээ.  

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)
  • uhsenii chiniolimp, orosgui olimpiig yamar olimp gedgiin, olon ulsiin tomoohon ner hundtei humuus uge heleed ehellee shuu, buruu shiidver gargasan gej, uhej bsan amerikchuudiin hiij bga ajil , busad n bugs doloogch nar, orosuudaas aij uheh gej bga l da chaavaas gej, tegehees tegeh gej putin tamirchdaa olimpiin avargiin hemjeend shagnaj, deed zergiin hangamj edluulne gesen sh de,

  • Yamar suvgaar shuud damjuulah bol

  • Авилгачдын олимп гэж байдаг бол тэр л Монголд зохиогдох байх

  • Сайхан юмоо ямар улс нь олимп зохион байгуулаад ямар нь ингээл оронд баригдаал миараад бдын болоо новош юмаа нээрээ удирдагч нарт хор шар гэж бдын болуу

Онцлох мэдээ