...
...

Оросын шигшээ багийг Олимпоос хассаныг “аймшиг” хэмээн нэрлэжээ

Олон улсын Олимпийн Хороо /ОУОХ/-ны хүндэт гишүүн, Олимпийн уулын цанын гурван удаагийн аварга Жан-Клод Килли Оросын шигшээ багтай холбоотой өөрийн санал бодлоо өгүүлсэн байна. Тэрээр Пёнчаны Олимпод оросын тамирчдыг оруулахгүйгээр шийдсэнтэй холбогдуулан ОУОХ-г хурцаар шүүмжилжээ.

“Нийтээр нь шийтгэнэ гэдэг бол аймшиг. 20 жил хүлээсэн Олимпод  “цэвэр” тамирчдыг оролцуулахын тулд жинхэнэ “хэрэгтнүүдийг” нь олж, арга хэмжээ авах ёстой. Харин бүгдийг нь ганц тороор шүүрдэж бариад, Волга мөрний эрэг дээр гарган чулуудаж болохгүй шүү дээ” хэмээн Килли “Спорт-Экспресс”-д ярилцлага өгөхдөө онцолсон байна.

Францын алдарт тамирчны үзэж буйгаар, Макларены комисс оросуудыг буруутгах хангалттай баримт баталгаа цуглуулж чадаагүй гэжээ.

“ОУОХ маш хүнд нөхцөл байдалд орлоо. Бүх зүйл Макларены тайланд орсон Григорий Родченковын мэдүүлгүүдээс эхэлсэн. Гэвч тэрхүү тайлан тодорхойгүй байсан бөгөөд бүхий л дүгнэлтүүд нь эргэлзээтэй үгсээр эхэлж байсан” гэж тэрээр өөрийн дүгнэлтээ хэлсэн аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ