...
...

Пёнчаны 2 тамирчныг 20-иод "панчаан" дагалдах нь...

Өвлийн Олимпийн XXIII наадам болох гэж буй Өмнөд Солонгосын Пёнчан хотыг 2011 оны долдугаар сарын 6-нд Дурбанд болсон ОУОХ-ны чуулганаар сонгосон билээ. Пёнчан хот гурван удаа дараалан нэрээ дэвшүүлсний эцэст сонгогдож чадсан бөгөөд өмнө нь Ванкувер, Сочи хотуудад ялимгүй саналын зөрүүгээр ялагдаж байсан аж.

Энэ удаагийн Өвлийн Олимпийн наадамд манай улсаас гүйлтийн цанын төрөлд хоёр тамирчин оролцохоор болсон. ОУОХ, "Пёнчан-2018" Өвлийн XXIII Олимпийн наадам Зохион байгуулах хорооны журмын дагуу Монголын үндэсний Олимпийн Хороо нь Монголын цанын холбооны шийдвэрийг үндэслэн гүйлтийн цанын төрөлд оролцох хоёр тамирчны эрхийг албан ёсоор баталгаажуулсан билээ.

Ингээд ОУХМ Б.Ачбадрах (дундаж оноо 122.79) 15 км, ОУХМ Ч.Отгонцэцэг (дундаж оноо 156.86) 10 км-ийн зайд "Пёнчан-2018" Өвлийн олимпийн наадамд тус тус оролцохоор болсон бөгөөд энэ сарын 15,16-ны өдрүүдэд хурд, хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлдөх юм.

Харин Өвлийн Олимпод оролцох энэхүү хоёр тамирчнаа дагаад бараг 20-иод хүн Өмнөд Солонгосыг зорих гэж байгаа бололтой.

Багийн бүрэлдэхүүнийг харахад, голдуу ямар нэгэн даргын “сэтэртэй” эрхмүүд байх шиг. Уг нь, эдгээр эрх мэдэлтнүүдийн заримынх нь оронд эмч, сэтгэлзүйч мэргэжилтнүүд хоёр тамирчнаа дагалдсан бол арай илүү үр өгөөжтэй баймаар. 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (17)
  • Mongol ter tsana manaar yawahgui ee, boon zardal mongo urj yahnaw deeee, tegeed ene olon hun yu weeee, ulsin horongoor l yawj bga daa

  • Өвлийн олимпод орж байгаа тамирчид гавъяа байгуулах биш гай тарьж амьтны сүүл мушгиж мушгиж улсынхаа нэрийг цастай мөстэй шороотой хутгаж хутгаж ирдэг юм даа.Энэ бол баталгаатай бүр мэргэн түргэн хүн шиг хэлж байна.Ирсэн хойноо манай өвлийн улирал богинохон заал танхим байхгүй гм жижүүрийн хэдэн үгээ хэлээд төсвийн өчнөөн хөрөнгө үр ашиггүй үрээд дуусдгийм.

  • Хахаха. Өөр юу хэлэх үг алга

  • 2 ямаанд 20 ухна гэдэг л юм болж байна даа

  • 100 ямаа 60 ухна

  • Dasgaljuulagch orchuulagch habaask busad hvmvvs alialagch donshuuch mungunii zarlaguud yum vzej nvd tailaagui bugnuud

  • 2 tamirchin maani dasgaljuulagchgui yavahneedee. Ene alban tushaaltnuud mun ch shunaltai yumdaa. Eh ornoo geh setgeltei hun neg ch algadaa.

  • yuny chin ulsyn mongo gej ene ulsad mongo bxgui ta bidnees tatvar nereer avsan bolovson deermees sanxuujij bgaag medej bnauu edgeer 20 arisyg alax xeregtei

  • hahaha alaad haysan 2hon tamirchin busad n dandaa ulsiin munguur tuilj ywaa zombi nar

  • 5 хүн байхад л болноо. Бусад нь ямарч хэрэггүй ээ. Өөрсдийнхөө зардлаар явцаа

  • za arai arai Hatanbaatar emch yasiin.2008 onii olimpod setgel zuin beltgeliig ni hiij bsan.Yamar ih amjilt gargalaa daa6

  • Очирсүрэн,Гантөмөр,Ариунжаргал,Баярсайхан,Бадар-ууган,Батэрдэнэ,Баяртуяа, Нинжжамц,Гоошоохүү,Соёлэрдэнэ гээд ямарч хэрэггүй улсын төсөв, татвар төлөгчдийн мөнгөөр зугаалж байгаа 10 гаруй хүнийг болиулаач. эдний оронд улс эх орондоо ихийг бүтээсэн гавьяатай өндөр настан шанц хоёр хүнийг явуулж баярлуул, эсхүл спортын өндбр амжилт гхргах ирээдүйтэй хүүхдүүдээс ганц хоёрыг чгэсэн явуулж хорвоотой танилцуул.

  • энэ дээр нэмээд эмч, массажист 10 хүнийг нэмж оруулмаар байна

  • Arai denduu yuma a end hereggui humuusiig jagsaav N.BAYRSAIHAN ,B.BATERDENE,A.UNDRAL ,L.NINJJAMTS,GOOSHOOHUU,SOYOLERDENE,BATTSENGEL ed esgii hiih gazar nohoi heregui gecheer yu hiij yvaan be .Uunii orond obliin sportoor hicheelledeg zaluu dasgaljuulagch tamirchidig avch yvj nudiig n neeh heregtei bsan yum

  • 2 yamaand 20 ni uhna arai l ih ba,na da

  • Оновчтой гарчиг өгчээ. Төсвийн мөнгийг хэрэгтэй хүмүүст нь хуваарилж бмаар

  • Барилдахаасаа илүү таахалзав гэгч болов.2 тамирчнаа дагаад дасгалжуулагч.эмч.сэтгүүлч гээд хэдхэн хүн явна биз.Юун ч олон сэтэр зүүсэн дарга.сайданцарууд вэ.Болиоч.Улс чинь ядуу бгаа ш дээ.Цогзолмаа авгай гишүүний ёс зүй гаргаад энэ олон хүнийг өөрийн нэрийн хамт татвал таарна

Онцлох мэдээ