...
...

Виктор Ан ОУОХ-ноос тайлбар хүсчээ

Оросын Тэшүүрийн Холбооны албан ёсны сайт дээр Виктор Аны захидал нийтлэгдсэн билээ. Тэрээр Олон улсын Олимпийн Хороо /ОУОХ/ ямар шалтгааны улмаас түүнийг Өвлийн Олимпод оролцуулахгүй шийдвэр гаргасныг мэдэхийг хүссэн байна.

Шорт-трекийн "Хаан" гэгддэг тамирчин залуу ОУОХ-ны комиссын шалгуур үзүүлэлтүүдийг нарийвчлан судалж үзээд, тэднээс нэгийг нь ч өөрийн буруугаас зөрчөөгүй болохоо хариуцлагатайгаар мэдэгдсэн аж.

Өвлийн Олимпод оролцуулахгүй шийдвэр гаргахдаа ОУОХ тодорхой шалтгааныг дурдаагүй нь эгдүүцэл төрүүлсэн тухай Ан онцлон дурджээ.

“Спортод өнгөрүүлсэн өчнөөн олон он жилийн дараа тэмцээнд оролцуулахгүй гэсэн энэхүү шийдвэр нь ОУОХ-ны зүгээс надад итгэхгүй байгаагийн шинж тэмдэг, мөн спортын олон нийтийн зүгээс ч итгэхгүй байгаа шалтгаан боллоо” хэмээн тэрээр нэмэн өгүүлсэн байна.

“Би өөрийн нэр хүнд, үнэт зүйлээ нандигнан хадгалж үлдэхийн тулд ОУОХ намайг яагаад тэмцээнд оруулаагүй шалтгааныг олж сонсоно гэдэгтээ итгэлтэй байна” гэж Ан онцлон тэмдэглэсэн аж.

Дашрамд сонирхуулахад, Виктор Ан бол Өмнөд Солонгос гаралтай тамирчин бөгөөд 2006 онд Ан Хен Су нэрээр Туринд болсон Олимпийн тоглолтод төрөлх эх орныхоо нэрийн өмнөөс оролцон гурван алт, нэг хүрэл медаль авч байсан билээ.

Тэрээр 2011 онд Оросын иргэншил авсан бөгөөд Сочид болсон Олимпод Оросын нэрийн өмнөөс оролцож, мөн гурван алт, нэг хүрэл медаль хүртэж байсан юм.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (10)

Онцлох мэдээ