...
...

Путин Өвлийн Олимпод оролцож чадаагүй тамирчдаа шагнана

Өмнөд Солонгосын Пхенчхан хотод болох Өвлийн Олимп-2018 тэмцээнд оролцох эрхгүй болсон тамирчдад зориулсан тэмцээний ялагчдад Олимпийн шагналтай дүйцэх хэмжээний урамшуулал олгохоор болсон тухай Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдсэн байна.

“Эдгээр тэмцээнүүдийн үр дүнгээр шалгарсан ялагчдад олгох шагналын хэмжээ Олимпийн тэмцээний ялагчдын шагналтай эн тэнцүү хэмжээтэй байхаар шагналын санг бүрдүүлэхийг Владимир Путин үүрэгдсэн...” хэмээн Песков өгүүлжээ.

Өмнөхөн нь, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тамирчдаасаа уучлал хүссэн билээ. Олимп-2018 Өвлийн тоглолтын өмнөхөн сэргээшийн асуудалтай холбоотой шуугиан дэгдэх үеэр тэдний ашиг сонирхлыг улс орон нь хамгаалж чадсангүй хэмээн төрийн тэргүүн тамирчидтай уулзах үедээ мэдэгдсэн аж.

Өнгөрөгч 12-р сарын 5-нд Олон улсын Олимпийн Хороо /ОУОХ/ Оросын шигшээ багийг Олимпийн тоглолтоос хассан билээ. Харин Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн мөрдөн шалгах ажиллагаатай холбоогүй Оросын зарим тамирчид төрийн дуулалгүйгээр, Олимпийн туган дор тэмцээнд оролцохоор болсон.

Гэвч “цэвэр” тамирчид Олимпод оролцох ёстой хэмээн амласан ОУОХ-ны мэдэгдлийг үл харгалзан, Оросын зарим шилдэг тамирчид тэмцээний урилгыг хүлээн авахаас татгалзсан юм. Тэдний дотор биатлоны тамирчин Антон Шипулин, цаначин Сергей Устюгов, шорт-трекчин Виктор Ан нар багтаж байгаа аж. 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (8)
  • Дэлхийн 2 дайныг энгэж эв нэгдэлээр ялсан ард түмэн шүү барууны гэх атархуу хуншгүй гарууд айж байгаа тул зохиомол хэргээ тохож байгааг эрүүл саруул бүхэн мэдэж байгаа

  • Агуу орсын ард түмэн үнхээр сэнгэлийн хадтай хүмүүс юм бахархам

  • БААХАН ДОПИНГУУД УРАЛДААД БАЙЖ.АМАР Ч ЮМ УУ.ШАЛГАЛТ МАЛГАЛТ ГЭХГҮЙ ХҮССЭНЭЭРЭЭ ЭМЭЭ УУГААД

  • монголчуудад Чингис хаан байсан шиг, Путин оросуудад тийм л хүн юм уу

  • Оросуудыг барууныхан янз янзаар оролдох юмаа бүр аргаа бараад спортын наадамд оролцуулахгүй гэнэ уул нь энэ спорт чинь улс төрөөс ангид байх эв нэгдэл найрамдлын бэлэгдэл болсон эд юмсан.

  • Гоё аугаа ард түмэн улс үндэстэн аугаа л байдаг орос орон мандан бадраг монголын төлөө

  • Күэ нээрээ хүний хүн цаанаа өөр байх юмаа. Оросууд азтай ард түмэн шүү.

Онцлох мэдээ