...
...

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан Хотын даргад “мэхийн ёсолжээ”

Саяхан Хавдар судлалын Үндэсний төв /ХСҮТ/-д элэгний хорт хавдартай өвчтөнд амьд донороос элэг шилжүүлэн суулгах анхны мэс засал амжилттай болсон билээ. Гадаад улс орнуудыг зорин өндөр үнээр хийлгэдэг байсан мэс заслыг ийнхүү өөрийн эмч нар ХСҮТ-д хийдэг болсон нь манай орны анагаахын хөгжилд бас нэгэн алхам боллоо.

Өмнө нь иймэрхүү төрлийн мэс ажилбарыг манай улсын Клиникийн нэгдүгээр эмнэлгийн эмч нар амжилттай гүйцэтгэж байсан билээ. Энэ утгаараа, саяын элэг шилжүүлэн суулгах хагалгаа бол ХСҮТ дээр хийсэн анхны мэс засал юм.

Элэгний хорт хавдрын өвчлөлөөр манай улс дэлхийд дээгүүр ордгийг бид мэднэ. Эргэн тойрны маань олон хүмүүс элэгний хорт хавдар гэх гамшгаар хорвоог орхисон жишээ ч их бий. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн ээж мөн хорт хавдар хэмээх гайт өвчнөөр хэдэн жилийн өмнө өөд болж байсан билээ. Нас залуу, ануухан ээжийгээ ийм гамшгаар алдсан сэтгүүлч бүсгүй ХСҮТ-ийн хорт хавдрын эмчилгээнд ахиц дэвшил гаргах үйлсэд өөрийгөө дайчлан оролцохоор шийдсэн аж.

Ингээд 2016 оны 3 дугаар сарын 23-нд ХСҮТ-ийн эмнэлэг дээр элэгний хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах төслийг дэмжих зорилготой “Элэг нэгт Монголчууд” санг байгуулж байжээ. Тухайн үед төсөлд шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж авахад зориулж нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхийг Хотын дарга Су.Батболдоос хүсч, ийнхүү амжилттай шийдэгдсэн явдалд чин сэтгэлийн талархлаа сэтгүүлч Л.Мөнхбаясгалан илэрхийлсэн байна.

Тэрээр “Нийслэлийн төсвөөс гаргасан 1 тэрбум төгрөгөөр 25 саяас эхлээд 280 сая төгрөг хүртлэх үнэтэй тоног төхөөрөмжүүд худалдан авсан. Энэ санд 461 байгууллага, аж ахуйн нэгж, компани, хамт олон, хувь хүмүүсээс хандив цуглаж, нийтдээ 79 сая 697 мянга 740 төгрөг хуримтлагдаад байгаа. Тухайлбал, Туушин ХХК, Хера групп, Гялс төгрөг ХЗХ зэрэг нийт 30 гаруй байгууллага, хамт олон чин сэтгэлийн хандив өргөсөн нь монголчууд эвлэлдэн нэгдвэл ямар их хүчтэй болохыг харууллаа"  хэмээн өгүүлжээ.

Мөн ХСҮТ дээр болсон хурал дээр тус эмнэлгийн  ерөнхий захирал, анагаах ухааны доктор Ж.Чинбүрэн үг хэлэхдээ: “Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг ХСҮТ-д нутагшуулахаар анх 2011 онд манай эмч нарын баг, БНСУ-ын Самсунг эрүүл мэндийн төвд хүсэлт гарган хамтран ажиллах гэрээ байгуулснаар эмч нараа сургаж эхэлсэн түүхтэй. Улмаар БНСУ-аас гадна Энэтхэг, Франц, Австри, АНУ, Япон, Тайвань, ОХУ, Казахстанд сургалтад удаа дараа хамарсан. Энэхүү цогц мэс ажилбарыг хийхэд эмчийн мэдлэг, ур чадвараас гадна өндөр өртөг бүхий эмнэлгийн багаж төхөөрөмжүүд, лабораторийн хүчин чадал чухал. Энэ мэт өндөр өртөг бүхий маш олон дэд бүтцийн шинэчлэлт хийх шаардлагатай байсан. ХСҮТ-ийн өргөтгөлийн барилга 2011 оноос баригдаж эхлээд 2017 онд дууссан. Энэ барилга цаашид Элэгний төв нэртэйгээр ажиллаж, элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийж байхаар төлөвлөгдөөд байна. 2016 онд “Элэг нэгт Монголчууд” сан үүсэн байгуулагдаж ХСҮТ-д элэг шилжүүлэн суулгах шаардлагатай байгаа өндөр өртөг бүхий багаж тоног төхөөрөмжийг худалдан авахыг зорьсон. Харин нийслэлийн төсвөөс нэг тэрбум төгрөгийн санхүүжилт хийснээр өндөр өртөг бүхий 11 нэр төрлийн багаж төхөөрөмж худалдан авч ашиглаж эхлээд байна. Ийнхүү амьд донороос элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийх бэлтгэл ажил 2011 оноос эхэлж 2017 оны 10 дугаар сард дууссан. Манай элэг шилжүүлэн суулгах багийн хамт олон ХСҮТ-д анх удаа энэ сарын 28-нд элэг шилжүүлэн суулгах хагалгааг нийслэлийн иргэн 42 настай залууд амжилттай хийлээ. Энэ залууд түүний нагац дүү 20 настай залуу элэгнийхээ талыг өгсөн. Донор залуугийн элэгнээс авах мэс засал 5 цаг үргэлжилсэн бол элэг шилжүүлэн суулгах мэс засал 7 цаг 7 минут үргэлжиллээ. Мэс заслыг багийн эмч, сувилагчид гар нийлэн тун чамбай ажиллаж ямар ч цус алдалтгүй маш амжилттай хийж чадсан. Мэс засалд орсон хүмүүсийн элэгний үйл ажиллагаа тогтвортой сайн байна. Элэгний донор болсон залуу өнөөдрөөс хоол идэж эхэлсэн. Энэ үйлсэд хамтран зүтгэсэн бүх хүмүүст талархаж байна” гэсэн юм.

Л.Мөнхбаясгалан "Сүүлчийн нийтлэл"

Ижийнхээ шарилын дэргэд хагацаж ядан зогсохдоо би өөртөө ийн тангарагласан юм. “Хэрэв би сэтгүүл зүйд ямар нэгэн байр суурьтай юм бол, хэрэв би нийгмийн амьдралд өчүүхэн ч атугаа нөлөөлөх чадвартай юм бол хорт хавдар хэмээх энэ өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх үйлсэд чадлынхаа хэрээр зүтгэж үлдсэн амьдралаа зориулах болно"... /үргэлжлэлийг эндээс/

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (5)
  • Haraal idsen novshnuud ichij amidar.tursun n unen gelee ch ,uheh n unen gedeg shuu.muu nertei uhvel ur hoichdoo gai nugel bolno gedeg.mongol ulsad baga nugel uild.

  • Ardchilal cholootei zahk zeeld orood 30 jild iimhen amjilt mongol ulsad avchirch bna.gutmaar odor bur uzeed shuteed uzdeg solongos oron 30 jild onoogiin tuvshind hurchee.singapur 3 han say huntei deer n baigaliin baylag baihgui yadaj baihad gazar nutag denduu baga gej uilj baisan gedeg.

  • Эрдэмт хун даруу Их морон долгоон гэж мэдэх уу Чинбурээн,1 р эмнэгийн эмч нар 40 гаруй хунд элэг соличоод чам шиг ингэж далчигнахгуй л байна,тэднээс суралцаачээ чи, мэргэжил нэгт нохдоосоо ичдэггуй юм ууу

  • bayr hurgey amjilt husey eruul enh tynh amidrahiin eruuliig husey

  • Амжилт хүсье.хотын дарга.сэтгүүлч 2 тоо.улам ихииг бүтээцгээгээрэй.иим хүмүүсээр бахархаж.урам өгөх ёстой.

Онцлох мэдээ