...
...

Д.Пүрэвсүрэн: Хайрлана гэдэг чи минийх гэж тамга дараад өмчлөхийн нэр биш!

Монголын хамгийн царайлаг 20 бүсгүйн нэгээр шалгарч ОХУ-д үнэлэгдэж явсан хөөрхөн бас ухаалаг мисс, загвар өмсөгч, залуу жүжигчин Д.Пүрэвсүрэн хайр ямар байх ёстой талаар өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлжээ. Анх "Найм дахь" гариг хамтлагийн 10 жилийн дурсамж дууны клипэнд гэнэн хонгор охины дүрээр үзэгчдийн танил болж байсан чадварлаг мисс бүсгүйн үзэл бодол олон хүний сэтгэлийн утсыг хөндөөд авлаа. Тодруулбал,

"Хүнийг хайрлана гэж юуг хэлэх вэ? Хайрлана гэдэг чи минийх гэж тамга дараад өмчлөхийн нэр биш юм. Хайртай гэж эхлээд хамтдаа явсан атлаа замын дундаас энийг чинь ч өөрчилмөөр, одоо чи энийгээ засчих тэгвэл л "миний хүссэн хүн" болох гээд байна гэдэг ердөө хувиа хичээсэн үйлдэл төдий. Өөрчлөөд л, өөрчлөөд л байх юм бол анхнаасаа тэр хүнийг сонгох хэрэг байна уу? Хүнийг ойлгож, хүлээн авч хайрлана уу гэхээс өөрчилж хайрладаггүй юм билээ. Хайртай хүндээ өөрийнхөөрөө дэвэн дүүлж цэцэглэхийг зөвшөөр харин чи өөрөө хажуугаас нь харж дэмжихийг хайр гэнүү гэхээс минийх гэж хайрцаглаад далавчтай явхад нь дуралсан атлаа тэр далавчийг нь бусдад үзүүлэхгүй гэж харамлан тасдахыг хайр гэдэггүй. Хүнийг хайрла, өөрчлөхгүй өөрийнхөөр нь хүлээн авч хайрла, хамтдаа нисэхийн тулд бие биенээ сул тавьж дүүлэн нисүүл. 
Хайрлаж хамтдаа байхын шалтгаан ердөө их энгийн. Ганцаараа туулах зовлонг хоёулаа туулан нимгэлж, ганцаараа амсах жаргалыг хоёулаа хуваан ихэсгэх...үүнийг л хайр ба амьдрал гэнэ." хэмээжээ. Хайрлана, дурлана гэдэг асуудал түүний хувьд ярвигтай байсан  нь нууц биш ч тэрбээр энэ удаа үнэхээр жинхэнэ хайраа олсон гэхэд хилстэхгүй нийтлэлийг цахим хуудаснаа байршуулжээ.

А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)

Онцлох мэдээ