...
...

Р.Анхням: Манайхаан энэ олон баяраа жаахан цөөлбөл ямрав

Монгол Улсын хувьд баяраас баяр дамжин нэг жилийг тун ч завгүй өнгөрүүлдэг билээ. Хамгийн сүүлд шинэ жилийн баяраа хүн бүр сүр дуулиантай тэмдэглэж, цасан ширхэг, өвлийн өвгөн, гоёлын даашинзинд дарагдах шиг болсон. Тэгвэл одоо Монгол Улсын уламжлалт томоохон баяр болох "Цагаан сар" ээлжээ хүлээн бэлтгэлээ базаах цөөхөн хэдэн хоног үлдээсэн билээ. Энэ үеэр хүн  бүр тавгийн идээ, цагаа, бэлэг сэлт гээд маш их урсгал зардал гаргадаг билээ. Үүний дараа тун удалгүй мартын 8, цэргийн баяр гээд л үргэлжилж өгнө. Энэ талаар сүүлийн үед хүмүүс тоог нь цөөхөн болгож гол том байр суурьтай хэдхэн баярыг нүнжигтэй тэмдэглэн өнгөрүүлэх талаар их ярилцах болжээ. Тодруулбал,

МУСТ Р.Анхням энэ талаар цахим хуудаснаа "Манайхаан хэдүүлээ энэ олон баяраа хувь хүний ухамсраараа жаахан цөөлбөл ямрав. Нээх сүржигнээд байлгүй цомхон тэмдэглэж болохгүй юу. Жишээ нь Мартын 8-н гэдэг баярыг заавал бөөн цэцэг, шоколад, вино болоод байлгүй зүгээр сайхан баяр хүргээд цайг нь аягалж өгдөг ч юмуу ойр зуур юманд нь туслаад гүйээ бүүр баярлуулмаар санагдаад байвал оффисынхоо голд эгнэж зогсоод дуулаад өгчихсөн ч яахав дээ ккк ер нь хамгийн гол нь сүр болгохдоо биш баярлуулах гэсэн сэтгэл хүндлэлдээ л байгаан биш үү. Цагаан сар ч гэсэн ялгаагүй хөгшдөө хүндлэх ах дүүсээ мэдэлцэх, уулзалдах хүндлэхэд л гол утга нь байдаг шиг бодогдох юм. Эсрэгээрээ илүү дутуу юманд санаа зовсоор байгаад нөгөө хэдэн хөгшчүүл нь бүүр ядарчих юм. Гэх мэт баяруудаа гол утга учир дээр нь илүү анхаарч жаахан хөнгөвчилж авмаар байх юм. Хайрцагнаасаа гаръяаааа бүгдээрээ хэхэхэхэх" хэмээжээ. Үнэн үг хатуу гэж энэ дээ... Баяраа цөөлөх нь олон улсын жишигт хүрч хөгжихөд томоохон түлхэц өгч болох л юм...

А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (17)
  • яаж тэмдэглэх нь хувь хүмүүсийн өөрсдийн асуудал биздээ. Би өөрийнхөөрөө байх дуртай гээд байдаг нөхдүүд өөрийнхөөрөө л байна биз хүчээр тэмдэглэ гээд тулгаад байгаа юм байхгүй л гэж бодож байнашдээ. Ах дүү нартайгаа яриад ийм хүрээнд ингээд тэмдэглье гээд л болно биздээ.

  • ХАГАС САЙН ӨДРИЙГ АЖЛЫН ӨДӨР БОЛГОЁ. Хувийн хэвшлийнхэн ихэнх нь хагас сайнд ажилладаг шүү дээ, Төрийн, улсын байгуллагууд л хагас сайнд амардаг тул улсын ажил яаж урагшлах вэ? Хөгжил дэвшлийг яриад ч хэрэг алга. Жишээлбэл: Өмнөд Солонгос хагас, бүтэнгүй ажилласаар байгаад одоогийн төвшинд хүрсэнийг бүгд мэднэ. Одоо ч Солонгост улсын болон хувийн хэвшилд нь жилийн ээлжийн амралтын хугацаа дунджаар 14 хоногоос хэтэрдэггүй.

  • манай монгол д 67 тэмдэглэлт өдөр баяр наадам байдаг юм бна. дээр нь даахь үсний найр .шинэ гэр байрны найр.хонхны баяр. аймаг сумын ойн баяр наадмууд.

  • өвөл болдог заримыг нь сайн ойлгохгүй тоо томшгүй баяруудыг Цагаан сараар зун болдог бас тоо томшгүй баяруудыг Наадмаараа тэмдэглээд баярлачихвал болох юм бишүү

  • Bayraar svrjignehee boliul zugeersen hvnii door orohgui geel baidgaa barag sonin mongol zan martiin 8 tsergiin bayrr bol zugeer l temdeglelt udrvvd shvde manaihan buun arhi uuj shoudaj unguruuldeg blhoos tsagaan sar naadam bol tom bayruud

  • зөв зөв . 03,08 эмэгтэйчүүдийн баяр 06,01 эх үрсийн баяр гээд 2 баяр байхаар 06,01 нд л баярладаг болгоод мартыг алга болгий

  • Tiim tsoolox xeregtei manaixan bayr gexer aimar xavtgaiaar arxidaad l tegeed dusdag bzee zuv bagsagsan ni der

  • ухаантай сайхан амитан бэ

  • Цагаан сарыг зөвхөн өндөр настөнгуудтай золгож баярлуулах баяр болгох, бэлэг өгөх авахаас татагалзвал сайн хэрэг

  • Unen sht. Valentine geed chihmel barij guigeed uneheer Bayan humuus shuu

  • Зөв.Цөөлөх хэрэгтэй

  • Зөв шүү. Баяр дэндүү олон бна.

  • ЦАГААН САР ЧИНЬ МАЛЧДЫН БАЯР БАЙЛАА ШДД

  • ЗӨВ ХЭЛЖЭЭ ЭНЭ ОЛОН БАЯРЫГ ЦӨӨЛӨХ ХЭРЭГТЭЙ ЖИЛ БОЛГОНЫ ЭНЭ ОЛОН БАЯРААР ХҮМҮҮС АМЬ НАС ЭРҮҮЛ МЭНД ЭД ХӨРӨНГӨӨРӨӨ ХОХИРТОЛ БАЯРЛАДАГ АРАЙ ДЭНДҮҮ Ш ДЭЭ!!!

  • bayrlah n yagd buruu gj saihan shuu de

  • Yag zow demjij bn. Bayaraas bayar n xoorond amidarch bn. Utgagyu 1 xewiin. Yamar negen bayar boloxoor ajil sirguuldaa yawxad xetsuu boon boglorol. Boon l idej uuh bayaruud.

  • дэмжиж байна. Цагаан сарыг бүр нэг нэгэндээ гайхуулах баяр болгосон байна. Хүнээс доор харагдахгүйн тулд байдгаа бардаг хэлбэрийг зогсоох хэрэгтэй. Одоо байгаа хөгшчүүлээ өөрчилж чаддаггүй юм гэхэд залуучууд нь уламжлал болгож хөөрцөглөхөө болиоч

Онцлох мэдээ