...
...

Алдарт теннисчин Шарапова тэмцээнээ орхилоо

Оросын алдарт теннисчин Мария Шарапова Германы тамирчин Ангелика Керберт хожигдон, Австралийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнийг орхижээ. Тэрээр тэмцээний гурав дахь тойрогт өрсөлдөн ялагдсан байна.

Тоглолт өчигдөр болж, хоёр талдаа 1:6, 3:6 харьцаатай өрсөлдөн Керберийн ялалтаар өндөрлөжээ. Тамирчид теннисний талбай дээр 1 цаг 04 минутын турш авхаалж самбаа, ур чадвараа сорьсон аж.

Кербер дараагийн тойрогт Си Сувей /Тайвань/ болон Агнешка Радваньская /Польш/ нарын тоглолтын хэн ялсантай нь өрсөлдөх юм. 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ