...
...

Дуучин А.Хишигдалай хагас нүцгэллээ

Элдэв хэл аманд өртөмтгий дуучин А.Хишигдалай хээгүй зантай сайхан Монгол эмэгтэй билээ. Тэрбээр сүүлийн үед шинэхэн дуугаа сонсогчдодоо барихаар шаргуу ажиллаж байгаа юм. Өвөрмөц хэрнээ чадалтай хоолойгоороо олны таашаалыг хүртсэн А.Хишигдалай дуулахын хажуугаар зарим нэг сурталчилгаанд дүр бүтээн хөрөг даруулдаг билээ. Тэгвэл шинэхэн рекламаа "Гоо" брендийн "Ваннын урлаг"-тай хамтарч хийжээ. Ингэхдээ тэрбээр нүцгэн биеийг алдаршуулан усны гүнж мэт зураг даруулжээ. Олны танил бүсгүйчүүд нүцгэлэх нь энүүхэнд үзэгдэх болсон энэ үед ваннанд хэвтсэн Хишигдалай буруудаад байх зүйлгүй биз ээ... Энэхүү үйлдэл нь түүнийг хэнээс ч юунаас ч айлгүй өөрийн хүслээр амьдрах эрхтэй гэдгээ илэрхийлж буй мэт...

А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (9)

Онцлох мэдээ