...
...

”Зөгийн үүр” хөтөлбөрт 5 багшийг хамруулж Филиппин улсад сургахаар боллоо

"Бид хамтдаа" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд "Зөгийн үүр" дэд хөтөлбөрийг 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж төрийн албан хаагчдыг гадаад улсад урт болон богино хугацааны сургалтад хамруулж байна. 2017 онд нийт 240 хүнийг хамруулж туршлага судлуулсан бол өнөөдөр 5 англи хэлний багшийг Филиппин улс руу 100 хувийн тэтгэлгээр сургахаар болж гэрээ байгууллаа. Өмнөговь аймгийн хэмжээнд нийт 43 англи хэлний багш ажиллаж байгаа бөгөөд энэ хөтөлбөр хэрэгжих хугацаанд бүгдийг нь гадаадад туршлага судлуулж сургана гэдгээ аймгийн Засаг дарга Н.Наранбаатар онцоллоо. Энэ удаад сумдын ЕБС-ийн англи хэлний багш нар хамрагдаж буйгаараа онцлог байлаа.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ