"Single Ladies-3" киноны зураг авалт хийгдсэн "Найман нуур" байрладаг Өвөрхангай аймгийн Уянга сумын тусч ард олондоо баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлэн, киногоо үнэгүй үзүүлээд ирсэн тухайгаа жүжигчин Г.Ундармаа өөрийн олон нийтийн сүлжээ хуудсанд мэдээлсэн байна.

Түүнийг "Юань Юмжирийнхээрээ ороо болов уу?" хэмээн зарим хэрэглэгчид сонирхсонд хол газар өвөлждөг болохоор очиж амжсангүй гэдгээ өгүүлсэн аж. Уг киног Уянга сумын 1200 гаруй иргэд үзэж сонирхсон гэнэ.

Мөн жүжигчин Г.Ундармаа тэргүүтэй кино багийнхны буянлаг үйлсэд нутгийн зон олны зүгээс талархал илэрхийлсэн байна. Ингээд тус сумын нэгэн бүсгүйн сэтгэлийн үгийг сийрүүлэн толилуулъя:
"Single Ladies-3" кино сумын Соёлын төвд гарч эхэллээ. Энэ киноны зураг авалт манай сумын бахархал болсон байгалийн дурсгалт үзэсгэлэнт нуурын дэргэд авагдсан. Киноны ихэнх үйл явдал нь хамгийн том нуур болох "Ширээт" нуурын хөвөөнд өрнөдөг бол мөн "Зургаан түмэн сарлагийн баяр" зохион байгуулагдаж байгаа зуны сайхан өдрүүдэд Шурангын Улаан цохионд зарим зургийг авсан. Энэхүү киногоор Монголын аялал жуулчлалын төвийн бүсийн тэргүүлэх чиглэл болсон Найман нуурыг бүрэн дүүрэн сэтгэл багтам харж баясаж болно. Кино уран бүтээлчдийн энэ удаагийн бүтээлийн онцлог нь эх орноороо бахархах, сайхан Монгол орноороо аялж, хайрлах сэдлийг төрүүлж хийсэн нь шинэлэг санагдлаа. Мөн орон нутагт кино үзвэр авчирснаар киногоор дамжуулан соёлын боловсрол авч үйлчлүүлэх иргэдийн хандлагад тодорхой сайн нөлөө үзүүлж байгаад талархаж байна" гэжээ.
Д.Мөрөн
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Энэ нөгөө сархаанаа Батзаяагийн нууц амраг байсан авгай мөн үү.
ИХ ХУРАЛД ДЭВШИХ БЭЛТГЭЛЭЭ БАЗААЖ БУЙ БОЛОЛТОЙ.
буянтай бүсгүй шүү. урт насалж удаан жаргах болтугай
Юм бүхнийг зоосны нүхээр хардаг болсон одоо үед ховорхон сайхан сэтгэлтэй эмэгтэй шүү. Амжилт хүсье Ундармаа