...
...

Монгол кино Хятадын зах зээлд анх удаа албан ёсны эрхтэйгээр гарч эхэллээ

Хятад улсад кино гаргана гэдэг маш чанга шалгуур шүүлтийг давж байж бүтдэг аж. Хятад улс энэ жилийн хувьд нийт 5 гадаад кинонд эрх олгосноос 4 нь Америкийн кино, 1 нь манай "ААВ" урансайхны кино багтаж чаджээ. 

Ийнхүү Монгол кино анх удаа Хятад улсын зах зээлд албан ёсны эрхтэйгээр гарч эхэллээ. 

Дашрамд сонирхуулахад, Монгол Улсад кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ойтой давхцсан “Mongolian Academy Awards” наадам 2015 онд  шилдгүүдээ шалгаруулахад шилдгийн шилдэг бүтээлээр УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэгийн найруулсан “Аав” кино шалгарч байсан билээ.

Энэхүү кино урлагийн шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа 18 номинацид шилдгүүдээ шалгаруулдаг бөгөөд  Г.Эрдэнэбилэгийн найруулсан “Аав” уран сайхны киноны гол дүрд СТА, жүжигчин Ц.Цэрэнболд тоглож, тус дүрээрээ “Асаdemy Awards”-аас шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчнээр тодорсон юм.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ