...
...

Г.Номуундарь охины өмгөөлөгч Р.Булгамаа: Прокурор н.Өлзийжаргал хууль зөрчиж, олон нийтийг төөрөгдөлд оруулсан

Сүүлийн үед бага насны хүүхдийн хүчирхийллийн тухай мэдээлэл, гомдол санал, гэмт хэрэг нэлээд түгээмэл гарах болсон. Тухайлбал 13 настай охины харамсалтай үхэл, таван настай охины хүчирхийлэлд өртсөн баримт. Хамгийн сүүлд Монгол Улсын олигархуудын насанд хүрээгүй хүүхдүүдийн хар тамхи, мансууруулах бодис, хүчингийн хэргийн талаарх мэдээлэл шилээ дарсаар гарсан билээ.

Тэгвэл өнөөдөр томоохон бизнес эрхлэгчдийн хүүхдүүдийн далд хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэргийг дэлгэж, өөрөө хэргийн хохирогч болсон Бриджийн Ганхуягийн охин Номуундарийн өмгөөлөгч Р.Булгамаа, О.Чулуунчимэг нар "Өнөөдөр" сонины байранд хэвлэлийн бага хурал хийлээ. 

Өмгөөлөгч Р.Булгамаа:

Өнөөдөр өсвөр насны хүүхдүүдийн дунд үйлдэгдээд байгаа энэ гэмт хэргийг цаашдаа таслан зогсоохоор шаргуу ажиллаж байна. Номуундарь гэдэг охин 11-р сарын 30-ны өдөр өөрийн цахим хуудсаараа өсвөр насны хүүхдүүдийн дунд үйлдэгддэг далд хэлбэрийн гэмт хэргийг баримт нотолгоотой дэлгэсэн билээ. Энэхүү үйлдэл бол охин өөрийн болон гэр бүлийн, эцэг эхийн нэр төрийг эрсдэлд оруулсан ч үнэний төлөө дуугарсан хэрэг болсон. 

Номуундарь охины үйлдэл үнэн, худал гэдэг хоёр зааг дээр хариултаа нэхэн зогсож байна. 

Тиймээс энэ тал дээр охины өмгөөлөгчийн хувьд албан ёсны мэдээллийг анх удаа дэлгэн тавьж байна. Охины хууль ёсны эрхийг хамгаалж түүний аав Ганхуяг 12-р сарын 20-ны өдөр Монгол Улсын Ерөнхий Прокурорт хандсан байдаг. 

Гэтэл хохирогч өөрөө гомдол гаргаагүй эрүүгийн хэрэг үүсгэгдээгүй байхад Монгол Улсын хууль шүүхийн байгууллагаас уг гэмт хэргийн талаар өөр өөрсдийн дүгнэлтийг хийж олон нийтэд мэдээлсэн  хууль зөрчсөн асуудал гарсан. 

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий Прокурорын хэвлэл мэдээлэл хариуцсан прокурор н.Өлзийжаргал мөрдөн байцаах ажиллагааны нууцыг задруулсан, асуудалд хэтэрхий нэг талыг барьсан байр суурьтай мэдэгдлийг олон нийтэд хүргэсэн. Түүнчлэн мэдэгдэлд "шууд гүтгэх" гэдэг үгийг сонгож олон нийтэд мэдээлэл хийсэн нь манай үйлчлүүлэгч Г.Номуундарь охиныг шууд гүтгэсэн байсан төдийгүй тухайн хэргийг бүрэн шалгаад дуусчихсан, энэ нь гүтгэлэг байсан мэтээр олон нийтэд мэдээлэл өгч төөрөгдөл бий болгосон.

МУ-ын Прокурорын ёс зүйн дүрмийн  3.1, 3.4, 3.7 дахь Прокурор тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хэрэг материалын талаар урьдчилсан дүгнэлт гаргах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхгүй байх, хэт нэг талыг барьж асуудалд хандахгүй байх гэдэг заалтуудыг зөрчсөн. Энэ үйлдэл нь төрийн байгууллагын нэр төрийг барьж хувь хүнийхээ байр суурийг илэрхийлсэн алхам уу, эсвэл Монгол Улсын Прокурорын байгууллагын байр суурь мөн үү? гэдэг нь өнөөдрийг хүртэл ойлгогдохгүй байна. 

Иймээс хууль зөрчиж, алдаа гаргасан уг прокурорын үйлдлийг бид ёс зүйн зөвлөлд хариуцлага тооцуулахаар өгсөн. 

Уг нөхцөл байдалтай холбоотой МУ-ын цагдаагийн байгууллагаас тусгай ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Гэтэл уг ажлын хэсгийн зарим мөрдөгч нар мөрдөн шалгах ажиллагааг хууль зөрчин явуулж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа.

Тодруулбал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1, 2.5-д өмгөөлөгч нь өмгөөлж байгаа сэжигтэн яллагдагч шүүгдэгч ялтаны эсхүл өөрийнхөө хүсэлтээр хийгдэж байгаа мөрдөн шалгах ажиллагаанд байлцаж аль ч үед асуулт тавьж хүсэлт гаргах эрхтэй хэмээн заасан байдаг. Үүний дагуу бид гэрчийг байцаахад өөрсдийн биеэр байхаа албан ёсоор мэдэгдсэн боловч биднийг оролцуулалгүй байцаалт авсан. 

Тухайн мөрдөгч байцаалт авах үеэр урьдчилан мэдэгдсэн боловч утсаа унтрааж, хаалгаа цоожлон өмгөөлөгч нараас зугтсан. 

Иймээс гэрчүүдээс үнэн зөв мэдүүлэг авсан эсэхэд эргэлзэж байна. Иймээс холбогдох газарт нь гомдол гарган ажиллаж байна. 

 

А.Хишигдэлгэр

Эх сурвалж: Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (6)
  • Хууль цагдаагийнханд хандснаас воршиловдсон нь дээр дээ

  • Булгамаа нар сайн бн .энэ эр зоригтой охиныг сайн хамгаалаөраа.мөнгөөр ажиллаж буй өлзижаргал авгайг бусармаг үйлдлийг илчил хүний сайхан охидийг хөйрлаагүйнхнь төлөө тэр прокорор шийтгэлээ амснаа хүчиндэгч дүүнартайгаа цуг шорондо оч

  • өлзийжаргал гэж заваан шулмас царайтай эмгэн ёстой биеэ үнэлж пророр болсон бнлдаа ийм царайтай яаж эрдэмтэй бх вэ хахуулавч биеэ үнэлу хүчиндүлж бж энд ажиллаж бгаа үнэн царай нь энгэж яриулж бга юм .жэнхэн сайхан эрдэм боловсролоро энд очсон бол хууль мэдэх.энэ хоосон толгойөлзийжаргал гэжчавганц мөнгөний боол шуналт

  • Ганхуягаа воршоливийн мэргэн бууч гэж кино байдагдаа

  • mungutei humuus usnaas huurai gardgiig l boliulmaar bna daa

  • muu nohod hudlaa yaj ene asuudliig ongoruulehuu gej huivaldj baigaa. Nomuundari ohin min buu shantaraara buu buuj ogooroo odoo l huuliig her unen zob shuuhiig ard tumen harj bgaa. shuugch gsen zarim gemt heregtenguudiin unen torhiig ard tumen harah l uldej bna

Онцлох мэдээ