...
...

Нэрт орчуулагч Х.Мэргэн таалал төгсчээ

Соёлын гавьяат зүтгэлтэн, шүүмж судлаач, орчуулагч Хасбаатарын Мэргэн өнөөдөр буюу 2018 оны нэгдүгээр сарын 7-нд хүнд өвчний улмаас таалал төгсөж, Монголын соёл, урлагийн ертөнцөд хүнд гарз тохиожээ.

Тэрээр дэлхийн утга зохиол, сонгодог бүтээлүүд, хүн төрөлхтний оюуны их сан хөмрөгөөс эх хэлнээ орчуулан нийтэлж,  олон тооны кино зохиолуудыг Монголынхоо үзэгч түмэнд хүргэсэн авъяас билиг төгөлдөр сод их хүмүүн байсан билээ. 1990-ээд онд Монголын үндэсний телевизэд ажилласнаасаа хойш 800 гаруй кино орчуулжээ.

Хурдхан шиг л тэтгэвэртээ гарч, гадаадын олон номыг монгол хэлнээ хөрвүүлж, эх орныхоо уран бүтээлчдийг гадаад ертөнцөд гарахад нь гүүр болохыг мөрөөддөг байсан тэрээр энэхүү гэгээн хүслээ хараахан гүйцэлдүүлж амжилгүй Тэнгэрийн орноо заларлаа. 

Түүний ар гэр хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь  Өндөр Бүрэнхаан уул, Өргөн далай ээжийн үр сад болсон Ханх нутгийнхаа зон олны өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье! 
Тэнгэрт амирлах гэрэлт харгуй нь саадгүй байж,  мөнхийн хутгийг олох болтугай.  

Мэргэн гүүш Хасбаатарын Мэргэн таны оюун билгийн омог суу он цагийн тэнгэрт олбог дүүрэн орших болтугай!
Ум ма ни бад ми хум!

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (22)
  • Мөн ч сайн орчуулдаг сан. Хайран хүн. Ум сайн амгалан нойрсох болтугай.

  • Ум маани бадми хум

  • ёстой мундаг хүн. тэнгэрт од мэт гялалзах болтугай.

  • Их сайн орчуулагч байсан юм. Гадаадын уран зохиолыг зөвхөн монгол хэл рүү сайн орчуулахаас гадна монголоос орос хэл рүү их сайн орчуулдаг, монгол ахуй, монгол сэтгэхүйг сайхан илэрхийлж чаддаг байсан. Хүний сайныг нь бурхан түрүүлж вдаг даа.

  • Сайн төрөл олоорой.УМ МАНИ БАДМИ ХУМ

  • УМ МА НИ БАД МЭ ХУМ

  • Ум амгалан сайн болтугай. Эрхэм сайн хүн таныг үүрд дурсана. Миний охины найзын аав бн. Маш их харамсаж бн.

  • Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье.Үнэхээр мундаг сайн орчуулагч байлаа. Орчуулгын киног үзэж байхад түүний орчуулга байна гэдэг нь шууд мэдэгддэг байлаа. Киноны төгсгөлд орчуулсан Х.Мэргэн гэхэд нь би бүр мэдээд байсан юмаа гэдэг байлаа. мундаг орчуулагч шүү. дэлхийн сонгодогуудыг бидэнд яруу сайхан эх хэлээр минь буулгаж, маш их хөдөлмөр зүтгэл гаргасан эгэл даруу анд минь. Мөнх тэнгэрийн оронд сайн орчуулагч хэрэгтэй болж дээ.Ум амгалан болтугай.

  • hairan saihan hyn . mash ih engiin saihan setgeltei erdmiin hyn bsan . um maani badmi hum .

  • hairan hyn, gavyatai hyn gavyaniihaa amraltiig ch avch chadsangui, divaajindaa amardaa

  • ЭГЭЛ ДАРУУХАН, ЭРДЭМ ТӨГС, ХЭЗЭЭД НЭГ ЗАНГААРАА ЭРХЭМ АНД МИНЬ ЭНЭ МОНГОЛДОО ДАХИН ТӨРӨХ БОЛТУГАЙ. УМ МА НИ БАД МИ ХУМ АРЪЯАБАЛ

  • ум сайн амгалан болтугай.харамсалтай байна

  • Эрчүүд өнгөрөөд л байх юм тэтгэвэрийн насыг 65 ч гэх шиг тайван 60 хүрэнгүүт нь тэтгэвэрт гарах сонголтыг нь өгдөг болмоор байна. 65 гэвэл хүрэх хүн алга, хүрлээ ч 2-3 жил болоод өнгөрөх болно. Үр хүүхэд ач гучдаа бантан хийж өгөх хэрэгтэй л дээ Худлаа ажил гэж гүйж өөрийгөө хуураад яах вэ ?

  • Ум маани бадми хум хайран сайхан хүмүүс минь бурханы орон уруу яваад байх юм ийм л байна шүү дээ хэдэн эрчүүд минь ер урт наслахгүй бна тэгэхэд тэтгэвэрийн насыг нэмээд л байх юм энэ оюунлаг хүний оронд тэнэг улс төрчдөөс нэг мангуу нь үхээсэй үнэхээр харамсалтай

  • Үнэхээр гайхалтай орчуулагч, дуун хөрвүүлэгч нарийн нэгэн байлаа. Энэ сайхан хүн бурханы оронд залрах нь дамжиггүй. Ум мани бадми хум!

  • хамт ажиллаж байсан юм. Монголын үндэсний телевизэд. сайхан хүн байсан шүү. тэнгэрийн оронд тавтай байгаарай.

  • Ум мани бадми хум, хүний дээд, эрдэмт хүн даруу гэдгийг тод жишээ болсон сайхан хүн байсан, сайн төрлөө олох болтугай.

  • Хайран сайхан хүн бурхан болжээ. Бурханы оронд төрөх болтугай. Ум ма ни бад ми хум.

  • ум маани бадми хум

  • үнэхээр сайн орчуулагч байсан шүү

  • hairan shn hvn um mani badme hum,gishvvdees orond n 10iig avaad yavahgvi yav daa

  • Бурханы оронд төрөөрөй.

Онцлох мэдээ