...
...

Мохаммед Салах Африкийн шилдэг хөлбөмбөгчин боллоо

Английн “Ливерпуль” болон Египетийн шигшээ багийн довтлогч Мохаммед Салах өнгөрөгч 2017 оны амжилтын шагналуудаа үргэлжлүүлэн цуглуулсаар байна. Тэрээр саяхан арабын шилдэг хөлбөмбөгчин цол хүртсэн аж.

Ийнхүү египет хөлбөмбөгчин залуу өөрийн спортын карьерын түүхэнд анх удаагаа африк тоглогчдын дунд №1 болж чаджээ.

Салах нийт 625 санал авч, энэхүү хүндтэй шагналын эзэн болсон байна. Түүний удаах байранд Салахтай хамт нэг клубт тоглодог сенегал тамирчин Садио Мане, гуравт Дортмундын “Борусси”-ын довтлогч габон хөлбөмбөгчин Пьер-Эмерик Обамеянг шалгарсан аж.

Харин оны шилдэг дасгалжуулагчаар Египетийн шигшээ багийн халамжлан хүмүүжүүлэгч, аргентин эр Эктор Купер, шилдэг багаар Египетийн шигшээ баг тодорсон байна.

Дашрамд сонирхуулахад, 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-д Египетчүүд Оросын шигшээ багтай нэг хэсэгт тоглох юм байна. 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ