...
...

FIBA 3x3 Дэлхийн шилдэг 10 багийн нэгээр Монгол Улсын баг тамирчид тодорлоо

2017 онд Монгол Улсын шигшээ баг анх удаа Ази тивийн аваргаар шалгарсан юм. Тус тэмцээн нь 10-р сарын 27-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болж, Монгол Улсын шигшээ баг тэргүүлж, Азийн аварга болсон билээ. Манай баг Бахрейний багийг 22-11, Японы шигшээг 21-16, Тайванийг 21:13-аар ялж, хагас шигшээд Австралийн багийг 19-17, финалд Шинэ Зеландыг 19-14-өөр хожсон бөгөөд Э.Дөлгөөн тэмцээний MVP буюу Үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан. Энэхүү түүхэн үйл явдал Монгол Улс багийн спортоор дэлхийд өрсөлдөх боломжтой гэдгийг батлан харуулаад зогсохгүй нийт сагсан бөмбөг сонирхочгдийн магнайг тэнийлгэсэн. Тэгвэл ФИБА-аас 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн шилдэг 10 багийн нэрийг зарласан ба үүний нэгээр Монгол Улсын шигшээ баг бичигджээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу...

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагч С.Тулга болон багийн ахлагч Д.Дэлгэрням, багийн гишүүд болох Э.Дөлгөөн, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нарт баяр хүргье! 

А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ