Их хотын залуусын дунд ид моодонд ороод байгаа "UB Comedy" клубын нэгэн онцлох гишүүн болох Б.Идэр-Одыг танихгүй охид, бүсгүйчүүд бараг байхгүй гэхэд хилсдэхгүй. Харин УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн том хүү гэдгийг нь тэр бүр мэддэггүй байж болох.
Комедиан Б.Идэр-Од бол Ц.Оюунгэрэлийн анхны нөхөр, нисгэгч Л.Бат-Эрдэнийн хүү юм. Идэрээгийн аав Л.Бат-Эрдэнэ ид залуухан, хийж бүтээх насандаа онгоцны ослоор харамсалтайгаар амь эрсдэн, залуухан гэргий, бяцхан хүү хоёр нь өнчрөн үлдсэн билээ.

Гишүүн, сайд асан Ц.Оюунгэрэл өөрийн олон нийтийн сүлжээ хуудсанд өнөөдөр эртний зургийн сангаасаа хуваалцсан байна. Залуухан нисгэгч Л.Бат-Эрдэнэ, сайхан бүсгүй Ц.Оюунгэрэл, бяцхан хөөрхөн, бүлтгэр нүдтэй Идэр-Од нарын түүх өгүүлсэн дурсамжит зургуудыг харахад үнэхээр сайхан хосууд байжээ гэсэн сэтгэгдэл төрнө.

Дашрамд дурдахад, "UB Comedy" клуб анх 2014 оны 1 сарын 30-нд Stand Up Comedy-г шимтэн үзэгч Б.Батбилэгийн санаачлагаар Улаанбаатар хотын 40 мянгатын 48-р байрны подвалд “The Basement” клубт анхны Open Mic тоглолтоо хийж байсан түүхтэй. Тэр цагаас хойш энэхүү аман шог урлагийн тоглолтууд 7 хоног бүр тогтмол явагдсаар Stand Up тоглолт хийдэг залуусын тоо нэмэгдэж байгаа бөгөөд UB Comedy клубийн гишүүд хошин урлаг дотроо хамгийн энгийн, чөлөөтэй гэгддэг энэхүү төрлийг Монголдоо нутагшуулахаар зорин ажиллаж байгаа аж.

"UB Comedy" клубийн гишүүд: Батбилэг, Идэр-Од, Дээгий, Хану, Тулгаа, Төөгөө, Ганга, Амараа, Жаакий, Оля
Д.Мөрөн
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Хүүхэд бүр хөөрхөн шүү дээ. Бүлтгэр гэж ямар нүд байдгыг мэддэггүй хүн бичсэн бололтой. Аав ээж нь ч бүлтгэр нүдгүй байхад хиймлээр л хийлгэхгүй юм бол энэ залууд бүлтгэр байх ямар ч нөхцөл алга. Яаж харахаараа бүлтгэр гэж хардаг байнаа
Ээжтэйгээ төс байнаа