...
...

Жүжигчин Г.Эрхэмбаяр шинэхэн амрагтаа ийм бэлэг барьжээ

Ихэнхдээ хэрцгий дүр бүтээж олноо танигдсан жүжигчин Эрхэмбаярыг өдгөө танихгүй хүн ховор. Улсын драмын эрдмийн театр хэмээх их айлаас өрх тусгаарлан, "Мөрөөдлийн театр"-ыг байгуулж, үзэгчдэдээ олон сайхан уран бүтээлээр бэлэг барин яваа хөдөлмөрч нэгэн.

Уран бүтээлийн хувьд олз омог дүүрэн яваа түүний хувийн амьдралыг сонирхогчид олон бий. Гэр бүлээсээ саллаа нийллээ гэсэн мэдээлэл хэсэгтээ л түүнээс салаагүй. Учир юу гэвээс хамтлаг байгуулагдсан үеээс олон сайхан залуу жүжигчин охид хүч түрэн орж ирсэнтэй ч холбоотой байж мэднэ. Чухам тэр үеэс залуу жүжигчин Э.Намуун, Г.Эрхэмбаяр нарыг хайр сэтгэлийн холбоотой гэх цуу яриа газар авсан. Тухайн үед хоёр жүжигчин худал мэдээлэл хэмээж байсан ч одоо бол олон нийтэд зарлаад чамгүй хугацааг үдэж буй.

Жүжигчин Г.Эрхэмбаяр харин шинэхэн хайртыгаа баярлуулахдаа гаргууд нэгэн бөгөөд энэ тухай нь жүжигчин Э.Намуун шинэ жилээр авсан бэлгийнхээ тухай хуваалцжээ.Хос хоёрын үг, үйлдэл бүхэн хүмүүст сонихон санагдаж байгааг нуух юун.

Эх сурвалж:Breakingnews.mn

Д.Аялгуу

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (30)

Онцлох мэдээ