Монголын рок, поп урлагийн хөгжилд томоохон хэмжээний орон зайг эзэлдэг "Никитон" хамтлагийн гитарчин асан Д.Саруулсайхан зуурдаар таалал төгссөн гунигт мэдээ нийтлэгджээ.

Тэрээр "Чингисхаан" хамтлаг болон ӨМӨЗО-ны Бөртэ чоно" хамтлагийн гишүүн байсан аж.

Түүнийг таалал төгссөн явдалд гүнээ харамсан, "Чингисхаан" хамтлаг фэйсбүүк хуудсандаа эмгэнэл илэрхийлснийг толилуулъя.
"Монголын рок хөгжмийн авьяаслаг гитарч, Соёлын тэргүүний ажилтан Доржийн Саруулсайхан 2018 оны 1-р сарын 1-ний үүрийн 5 цагт БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Хөх хотод зүрхний шигдээс өвчнөөр таалал төгслөө. Түүний гитарын аялгуу, тоглолтын хэв маяг нэгэн үеийн хөгжимчдөд амьд сургууль нь болж, гитар сонирхогч залуусын хүсэл мөрөөдлийн баатар нь байсныг бид мартахгүй ээ.
Саруулсайханы гитарын хүчирхэг хэмнэл, уянгалаг аялгуу нь Монгол улсын "Чингис хаан", "Никитон", Өвөрмонголын "Чоно" хамтлагууд болон алдарт дуучин Тэнгэрийн концертонд эгшиглэж, оюун санааны баялаг бүтээлцэж байсныг бид мартахгүй ээ. Энх амгалан тайван нойрсоорой. Гэр бүл, үр хүүхдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.
"Чингис хаан" хамтлаг" гэсэн байна.
Ум сайн амгалан болтугай.
Д.Мөрөн
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Ум мани бад ми хум
hairan zalyy ..um maani badmi hum
hairan zalyy ..um maani badmi hum
Гүн эмгэнэл илэрхийлье, хайран залуу үнэхээр харамсалтай мэдээ байна
Gvn emgenel ilerhiilie vneheer sain uran bvteelch bsaan um sain amgalan boltugai