...
...

Хосгүй үнэт үзмэр

Монголын эзэнт гүрний үе, XIII- XIV зуун Хэнтий аймаг, Дэлгэрхаан сум, Бухын хошуу алт шармал, зэс, оюу. Нийт 21  ширхэг хэсгээс бүрдсэн, 1ш бүсний арал бусад нь 4 төрлийн нийт 20 ширхэг алт шармал чимэглэл юм.

Жижиг дугуй товруу чимэг- 1ш,
Голдоо 5 цагирагтай, таван талт гонзгой шармал чимэг- 1ш,
Голдоо 3 цагирагтай таван талт гонзгой шармал чимэг- 10ш,
Голдоо 1 цагирагтай таван талт шармал чимэг- 4ш,
Дөрвөн дэлбээт цэцгэн хэлбэртэй чимэг- 4ш,
Шармал арал- 1ш

Энэхүү бүсний арал, чимэглэлүүд нь Бухын хошуунаас гарсан гурван дээлийн хамт олдсон  бөгөөд тухайн үеийн язгууртан хүний бүсний хэлбэр, чимэг зүүлтийг улируулан судлах чухал хэрэглэгдэхүүн төдийгүй маш ховор үнэт олдвор юм. Үүнтэй адилтгах хэлбэр хийцтэй, харьцангуй бүтэн хадгалагдаж үлдсэн бүсний чимэг нэн ховор учир Монгол улсын Засгийн газрын 2013-06-26-ны өдрийн №227 тоот тогтоолоор Хосгүй үнэт үзмэр болсон аж.

Эх сурвалж: Үндэсний түүхийн музей

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ