Хуучнаар ЗХУ-ын үед бүтээгдсэн “Ирония судьбы или с легким паром” /“Хувь заяаны эргүүлэг”/ кино Орост нээлтээ хийснээсээ хойш жил бүрийн 12 дугаар сарын 31-ний он солигдох мөчид цэнхэр дэлгэцээр гарсаар олон он жилийг үдсэн билээ. Энэ киног зөвхөн Орос, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудад төдийгүй Монголд ч шинэ жилээр тогтмол гаргадаг байсныг бид мэднэ.

Тэгвэл Оросын Либерал ардчилсан намын тэргүүн Владимир Жириновский уг киног архидалтыг сурталчилсан ёс зүйгүй бүтээл гэж үзсэн гэнэ.

Үүгээрээ тэрээр 12-р сарын 31-нд алдартай “Первый канал” уламжлал ёсоор байнга гаргадаг энэ киногоо энэ шинэ жилээр гаргахгүй байхаар шийдсэнийг тайлбарласан аж.

“Энэ шинэ жилээр “Ирония судьбы или с легким паром” /“Хувь заяаны эргүүлэг”/ киног гаргахгүй болсон явдалд баяр хүргэе. Архидалтыг өөгшүүлэн дэмждэг уг киног бид өмнө нь эсэргүүцэж байсан билээ” хэмээн Жириновский өгүүлсэн байна.


Дашрамд дурдахад, Эльдар Рязановын найруулсан “Ирония судьбы или с легким паром” /“Хувь заяаны эргүүлэг”/ кино 1975 оны 12-р сарын 31-ний өдөр нээлтээ хийж байжээ. 1977 онд “Советский экран” сэтгүүлийн санал асуулгаар хамгийн шилдэг киногоор шалгарсан аж.
Д.Мөрөн
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу? Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид аюулгүй хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгодог. Холбоо барих хаяг: WhatsApp: +33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com
огиудас хүргэм олон гаргадаг шалихгүй донгио кинонцор оросыг мухраар тахин шүтэгч хэдэн хөгшин төлцгүүд л үздэг гэсэн.
Шийдвэр гаргаагүй гэж байна ханатай хусна шүү шивэртэй цэнхэр оймстонгуудаа
Saund suudaggui arhi uudaggui oros hun geed tosool doo!!!Oros hunii l zan shuu dee!!!Oros erchuudiin baingiin amidral daa barag.Jirinobskii ooroo saund suudaggui arhi uuddaggui ni tendee l yum bgaa biz.Buh oros zaluus saund suuna arhi uuna.Amidarliinh ni neg heseg hevshil sh dee.
Сайхан кино шүү дээ. Оросод нэг л суваг гаргахгүй аж. Хүн байгаагаараа байхын гоо сайхны тухай кино шүү дээ. Жириновский ойлгохгүй
Оросууд өөрсдөө ингэж байхад манайхан шинэ жилээр суваг бүр энэ киногоор бөмбөгдөнө дөө ха ха
онцгүй муухай кино дандаа согтуу байвал сайхныг харуулдаг новшийн кино
goe kino
энэ киноноос болж архинд орсон даа