Монголын Урчуудын Эвлэлийн 75 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан Монголын Уран Зургийн Галерей, МУЭ хамтран зохион байгуулж буй “ЗУУН ДАМНАСАН ӨВ” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнд Монгол улсын Ардын зураач, Төрийн шагналт /Төрийн соёрхолт/, Урлагийн Гавъяат Зүтгэлтэн /Соёлын Гавъяат Зүтгэлтэн/ болох Монголын дүрслэх урлагийн олон алдартнуудын шилдэг бүтээлүүд тавигдаж байна.
Энэхүү үзэсгэлэнд Монголын Уран Зургийн Галерейн сан хөмрөгт байгаа нийт 40 зураачийн 78 бүтээл толилуулагдаж байгаа бөгөөд энэ сарын 29-нийг дуустал МУЗГ-ын 3-р давхрын үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэх аж.
Дэлгэрэнгүй мэдээллийг 11-331687, 11-327474 утсаар лавлаж болно.
Д.Мөрөн
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250