...
...

Гэрт тань байгаа “чимээгүй алуурчид”

Угаадаг обой. Энэ нь үзэмж сайтай, амархан наагддаг, угааж болдог зэрэг давуу талтай хэдий ч хүний уушиг, элгэнд сөргөөр нөлөөлж, толгой таллаж өвдөх, дотор муухайрах, тэр ч бүү хэл, хавдрын өвчлөл үүсгэх магадлалтай поливинилхлорид түүний найрлагад ордог аж.

Линолеум. Энэ нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг шалны хөвөн бөгөөд найрлагад нь хортой давирхай, ксилол, толуол зэрэг арьсны өвчлөл, мэдрэлийн ядаргаа, нүдний харшил зэргийг үүсгэгчид ордог юм байна.

Ламинат. Шалны түгээмэл материал. Найрлагад нь формальдегид ордог учраас хоол боловсруулах болон мэдрэлийн системийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөн, харшил, астмыг дэмждэг гэнэ. Ламинат сонгож авахдаа ангилалд нь анхаарлаа сайн хандуулах хэрэгтэй. Хэрэв ЕО байвал хамгийн сайн, Е1-боломжийн, Е2 болон түүнээс дээшхийг авах хэрэггүй.

Матрас болон зөөлөн мебель. Даавуу учраас галд шатахаас сэргийлсэн элдэв бодисууд шингээсэн байдаг. Тэдгээр нь бамбай булчирхайн өвчлөл үүсгэн, үрийн шингэний чанарыг муутгаж, мөн хөхүүл эхийн хөхний сүүн дотор хуримтлагддаг гэнэ.

Ор дэр. Цагаан хэрэглэл дотор нүдэнд үл үзэгдэх ор дэрний паразит хачиг үүсдэг учраас ор дэрний хэрэгслээ байнга ойрхон сольж, дэр, бүтээлгээ 60 градусаас багагүй халуун усанд угааж байх хэрэгтэй.

Шинэ хивсэнцэр. Синтетик хивсийг наахад хэрэглэдэг цавуу хортой гэнэ. Хэрэв уг хивсэнцэр хурц эвгүй үнэртэй бол түүнийг тагтан дээр салхинд хэд хонуулсны дараа гэртээ хэрэглэх нь зүйтэй.

Угаалгын өрөөний хөшиг. Дулаан, чийгтэй орчинд элдэв нян мөөгөнцөр идэвхтэй үржин, янз бүрийн өвчлөл үүсгэдэг учраас хөшгийг ойр ойрхон угааж байх шаардлагатай.

Лазер хэвлэгч төхөөрөмж. Ажиллах үед будгийн тоосонцорууд агаарт цацагдан, дараа нь уушгинд нэвтрэх аюултай тул хэвлэлтийн үед дэргэд нь зогсохоос зайлсхийх хэрэгтэй.

Нафталин. Цагаан эрвээхэйнээс хамгаалж хувцас хунарт хэрэглэдэг энэ бодис мөн л хордуулах үйлчилгээтэй юм байна.

Дихлофос. Гэрт байгаа шавьжаа устгадаг түгээмэл бодис бас хортой учраас жоомтойгоо хамт өнхрөөд уначих аюултай шүү.

Агааржуулагч болон цэвэрлэгээний бодисууд. Эдгээр нь бас хортой найрлагатай учраас цэвэрлэгээ хийхдээ заавал хамгаалалтын бээлий өмсөн, цэвэрлэсний дараа угаалга, нойлын өрөөндөө агаар сэлгэх шаардлагатай.

Д.Мигаа

Эх сурвалж: Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ